Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Нэг өдөрт 215 хүүхэд гэмтэж, ГССҮТ-д ханджээ
00

Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт 2025 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр нийт 497 хүн тусламж үйлчилгээ авчээ. Тухайлбал, төв эмнэлэгт 372, салбар эмнэлэгт 122 хүн яаралтай тусламж авсан байна.
Үүнээс насанд хүрэгсэд 282, хүүхэд 215 байна гэж ГССҮТ-өөс мэдээллээ.



