О.Баасанхүү: Төсөвт жилд 68 тэрбум төгрөг бүрдүүлдэг тамхины татварыг Евразийн хэлэлцээрээр байхгүй болох гэж байна

Улс төр
Sosorburam
Унших: 1 мин
10
legacy:Baasanhuu/_M1A4895.jpg

УИХ-ын гишүүн асан О.Баасанхүүгээс Евразийн хэлэлцээрийн талаар тодруулж байна. Монгол Улс болон Евразийн Эдийн Засгийн Холбоо, түүний гишүүн орнууд хооронд худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд хоёр талаас ижил тооны буюу “Бараа тодорхойлох кодчлолын уялдуулсан систем”-ийн 6 оронтой кодоор 367 нэр төрлийн бараанд “тарифыг шууд тэглэх”, “тариф бууруулах”, “тохирсон квотын хэмжээнд тарифыг тэглэх”, “тохирсон квотын хэмжээнд тарифын хөнгөлөлт эдлэх” гэсэн үндсэн 4 төрлөөр тарифын саад тотгорыг бууруулахаар тохиролцсон байна.