“ТҮЦ эрхлэгчдийн нэгдсэн холбоо”-ны төлөөллийн хүсэлтийг ХЭҮК хүлээн авч, санал солилцжээ

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
60
legacy:2025/04/oooo/shu.jpg

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/273 дугаар захирамжийн дагуу нийтийн эзэмшлийн талбайд байршуулсан ТҮЦ болон зөөврийн байгууламжийг буулгаж, зам талбайг чөлөөлөх ажлыг холбогдох төрийн байгууллагууд зохион байгуулж байна.

Нийслэлийн Засаг даргын энэхүү захирамж нь ТҮЦ эрхлэгчдийн эрх ашгийг хөндөж, хүний эрх зөрчигдсөн гэж үзсэн тул “ТҮЦ эрхлэгчдийн нэгдсэн холбоо”-ны төлөөлөл ХЭҮК-т гомдол гаргаад байгаа юм.

Уг асуудалтай холбогдуулан ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд өнөөдөр /2025.04.25/ тус холбооны төлөөлөлтэй уулзаж, хүсэлтийг нь хүлээн авч, санал солилцлоо.

Төрийн аливаа шийдвэр хүний эрхэд суурилах ёстой бөгөөд тухайн шийдвэрийг хэрэгжүүлэхдээ хүний эрхийн зөрчил үүсгэх ёсгүй гэдгийг тэрбээр онцолж, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас баримт, мэдээлэл авахаар албан бичиг илгээсэн бөгөөд хяналт, шалгалтыг хийж богино хугацаанд хийж хариу өгөхөө илэрхийллээ.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • У
    Уншигч2025/04/26

    Хэрэггүй л. асуудал ярилцаад бна даа.хуучны өлөг домог болсон ,ямар ч өнгө үзэмж байхгүй ийм тэнэг юмнуудад.цаг үрж байхаар. Өөр асуудал шийд яриач.дэмжихгүй шүү.

  • З
    Зочин2025/04/26

    Түц гээчийг мартая бохир завааны туйл шүүхдээ автобус хүлээсэн нөхдүүд тамхи авч татдаг шөнө нь архи дамлаж зардаг шээс баас шингэсэн бор жорлонгууд одоо болсоон цаг үеэ мэдэр авгай нараа

  • З
    Зочин2025/04/25

    цаг цагаараа шүү, ТҮЦний эрин үе өнгөрсөн. ТҮЦ түрээсэлж хөлждөг хэдэн авгайн эрх ашиг манийхаас илүү гэж үү

  • З
    Зочин2025/04/25

    хүний эрхээс гэдна нийтийн эрх ашиг нэгдүгээрт шүү. олонхийн эрх ашиг ч гэж болно тэр нь цэмцгэр, цэвэр орчин, эрүүл хүнсээр хангагдах шүү

  • З
    Зочин2025/04/25

    Өөр хийх ажил байхгүй л бнадаа түц гэж даварсан хувиа хичээж явагсдыг юугийн хүлээж авхавдээ ямар завтай юм бэ????????

  • А
    Ахмад настан2025/04/25

    Хүний эрх зөрчигдөөд байх юу байдийн. Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгдэнэ гэдэг. Мөнхийн юм гэж юу байхгүй. Тэр утгыг ойлгоод хөнгөн амьдарч ,хүмүүст төвөг болохгүй байх хэрэгтэй ш дээ. Тэгээд ч хотын дарга залуу ажлын байр, юу юу ч билээ санал болгосон л бсн.