Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Л.Оюун-Эрдэнэ: “Шинэ мөрөн“-гийн түрээслэгчдэд УОК-оос 5.2 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлнэ
20

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын "Шинэ мөрөн" худалдааны төвд гарсан галын улмаас хохирсон иргэдийг дахин үйл ажиллагаа эхлүүлэхэд УОК-оос 5.2 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэснийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хойд бүсийн анхдугаар зөвлөлийн хуралдааны үеэр мэдэгдлээ.
"Шинэ мөрөн" худалдааны төвд нийт 260 гаруй иргэд түрээсээр хүнс, бараа, гоо сайхан, бэлэн хувцас гэсэн төрлүүдээр үйлчилгээ үзүүлж байжээ.



