Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Цагааннуур суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:tuimer/8/zuunburen.jpg


Онцгой байдлын албан хаагчид Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Цагаан нуур, Хэнтий аймгийн Батширээт суманд өнөөдөр гарсан гурван удаагийн ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна. Түүнчлэн Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийн гал түймрийг бүрэн унтраасан байна.

\Харин нийслэлийн 6 дүүрэгт 11 удаагийн шар өвсний гал түймэр бүртгэгдсэнээс 10 түймрийг бүрэн унтрааж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уулын оройд гарсан шар өвсний гал түймрийг унтраахаар ажиллаж байна.