Ам.доллар буурч евро, юань, рублийн ханш чангарчээ

Эдийн засаг
Delgertsetseg
Унших: 1 мин
40
legacy:mungu/rubli.jpg

Монголбанкны зарласан өчигдрийн албан ханшаар нэг ам.доллар 3570 төгрөгтэй тэнцэж байлаа. Нэрлэсэн ханш өнгөрсөн хоёр хоногт тогтвортой байгаа бол валют арилжааны "Найман шарга" төвд ам.долларын ханш 2 төгрөгөөр буурч өнөөдөр 10:26 цагийн байдлаар 3591 төгрөгтэй тэнцэж байна. Ченжүүд нэг ам.долларыг 3586 төгрөгөөр авч 3591 төгрөгөөр авч байгаа нь 5 төгрөгийн зөрүүтэй байгаа юм. Сүүлийн өдрүүдэд ам.долларын ханшийн өсөлт саарч өнөөдөр буурсан бол төгрөгийн эсрэг евро, юанийн ханш чангараад байна.

Төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш 2024 оны арванхоёрдугаар сард 3579.57 төгрөг байсан бол өнөөдөр Монголбанкны нэрлэсэн ханш 4064.13 төгрөг болжээ. Харин "Найман шарга" валют арилжааны төвд авах үнэ 4050 бол 4080 төгрөгөөр зарж байгаа юм. Ченжүүдийн хэлснээр евро өсөж байгаа нь эрэлт их байгаатай холбон тайлбарлав. Мөн юань нэрлэсэн ханш 491.58 төгрөг болсон бол валют арилжааны төвд авах үнэ 494, зарах үнэ 496 болсон нь 2 төгрөгөөр чангарсан дүн болов. Мөн рубль 43.20 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 43.70 болж таван төгрөгөөр нэмэгджээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DR. ADITYA2025/05/06

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • H
    Ha Ha2025/05/02

    Тогтвортой байгаа бол гэж шаажмбайна үмхий алны пяздааны шээснүүд. Ам доллар ядаж 1500 дээр баричиж чадахгүй байгаа байж тогтвортой байгаа, 2 төгрөгөөр буурсан гээд хуцаж өгч байна үмхий алнууд үхээсэй муу пяздаанууд

  • И
    Иргэн2025/05/01

    Хаана хэзээ валютын ханш буугаад бнаа??? Ингэж худлаа тархи угаалт хийж байхаар амьдрал дээр ам доллараа буулгаач МАН- мафиууд минь!!!

  • З
    Зочин2025/05/01

    4 аргын тоо гэж.