Монголбанк дөрөвдүгээр сард  1097.1 кг үнэт металл худалдан авсан нь 22.1 хувиар буурсан үзүүлэлт болов

Эдийн засаг
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:2025/09/alta.jpg

Монголбанк энэ оны дөрөвдүгээр сард 1097.1 кг үнэт металл худалдан авчээ. Энэ нь оны эхнээс өссөн дүнгээр 3.3 тонн үнэт металл худалдан авсан дүн юм байна. Харин өмнөх оны мөн үетэй харьцуулбал 22.1 хувиар буурсан үзүүлэлт юм. Худалдан авалт оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 126.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 511.3 кг үнэт металл худалдан авсан байна.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2025 оны дөрөвдүгээр сард алт худалдаж авах дундаж үнэ 364,736.61 төгрөг байв.