Д.Ангар: Төгрөгийн ханш жил бүр унаж байгаа нь Монгол Улс хэт өндөр зээлийн хүүтэй учир үйлдвэрлэлийн төслүүд хөгждөггүй, импортоор валютаа алдаж байна

Эдийн засаг
UBn teamУнших: 1 мин
80
legacy:Angar/682.png

Монгол төгрөг өдрөөс өдөрт суларч үнэгүйдэх нь иргэдийн амьжиргаа улам доройтох дохио болдог. Гадаад валютын эсрэг төгрөгийн ханш яагаад жил бүр унаж байгааг эдийн засагч Д.Ангар "Зээлийн хүү!!. Монгол Улс хэт өндөр зээлийн хүүтэй учир үйлдвэрлэлийн төслүүд хөгждөггүй. Дотооддоо үйлдвэрлэл байхгүй болохоор импорт хийнэ. Импортоор валют гадагшилж байдаг. Ингээд улс валютгүй болж төгрөг жил бүр ханшаа алддаг" гэжээ.

Өөрөөр хэлбэл, манай улсын хувьд үйлдвэрлэгч бус хэрэглэгч орон тул гэр ахуй, хувцас эдлэл бөс бараанаас авхуулаад барилгын материал уул уурхайн тоног төхөөрөмж зэрэг бүх зүйлсээ худалдан авдаг. Энэ оны нэгдүгээр улирлын дүнгээр, импорт өмнөх оны мөн үеэс 133.4 сая ам.доллароор өссөн байна. Нөгөөтэйгүүр, импортын өсөлтийг дагаад хөөрөгдөж буй инфляцыг хазаарлахын тулд Монголбанк гуравдугаар сард бодлогын хүүгээ хоёр нэгжээр чангаруулж 12 хувьд хүрсэн нь арилжааны банкуудад зээлийн хүү буурах нь бүүхэл чангарах, өндөр хэвээр хадгалах нөхцөл бүрдээд буй.

tenx-hd
Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    ИРГЭН

    ГАДААДАД ӨНДӨР БОЛОВСРОЛ ЭЗЭМШЭЭД Ч ХЭРЭГ АЛГО ДОО.

  • З
    Зочин

    Дэлхий дээрх банкны хүү нь хамгийн өндөр улс бол монгол! МАН+АН-ыг л үгүй болгож далд оруулахгүй бол банкны хүү доошоо бууна гэж ч байхгүй дээ! Монголын банкууд болон ббсб-ууд бүгд өлөн шуналтай, мөнгө хүүлэгчид ш дээ!

  • D
    DR. ADITYA

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин

    Яг бүх зээлийн хүү өндөр

  • З
    Зочин

    Дандаа буруу мужхай новш шүү

  • З
    Зочин

    Энэ ёстой барагцаагүй багцаагүй ярьдаг хүн байна лээ. Толгой нь арай л дутуу дутуу ажиллаад байгаа юм уу Монгол ахуйгаас тэгтлээ тасарсан ч хүн юмуу мэдэхгүй э

  • З
    Зочин

    Ёстой зөв онош байж магад мөнгө маш үнэтэй олдож байгаагаас үйлдвэр явуулж чаддаггүй дороо л эргэлдээд л

  • З
    Зочин

    Нэгл их мэдэгч