Шарга морьт, Хандгайтын авто замын уулзварт цагдаагийн хяналтын пост ашиглалтад орлоо

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:NIISLEL HOM/post-1.jpg

Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт, Хандгайтын авто замын уулзварт цагдаагийн хяналтын постын барилга ашиглалтад орлоо.

Тус барилга нь зоорьгүй нэг давхар бөгөөд оффис, уулзалт, ариун цэврийн болон дулааны узелийн өрөөтэй. Мөн гадна талбайд ногоон байгууламж, эрчим хүчний хэмнэлттэй нарны зайн хураагуур бүхий гэрэлтүүлэг, автомашины зогсоол, явган хүний зам болон бусад тохижилтын ажлуудыг хийж байгаа аж.