Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Зам засварын ажилтай холбогдуулан дараах 3 чиглэлийн автобус зогсоолдоо түр хугацаанд зогсох боломжгүй болжээ
00

Зам засварын ажилтай холбогдуулан 3 чиглэлийн автобус зогсоолдоо түр хугацаанд зогсох боломжгүй болсон талаарх мэдээллийг хүргэж байна.
Х:10 “Хурган 6-р гудамж-5 шар” чиглэлийн автобус зам засварын улмаас Шанд хурган зогсоолд түр хугацаанд зогсохгүй.
Ч:7, Ч:7А нисэх чиглэлийн автобус зам засварын улмаас Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд зогсохгүй шууд Орон сууцны зогсоолд зогсож байгаа болно. Тухайн замуудыг түр хугацаанд хаасан тул зорчигчид ойролцоо буудалд буух аж.



