ЧУУЛГАН: Зээлийн мэдээллийн хуулийг баталснаар зээлийн хүү буурч, “хар жагсаалт” гэх ойлголт байхгүй болно

Улс төр
Bolormaa
Унших: 1 мин 4 сек
20
legacy:2025/05/NewFolder2/491292475_1128897752615398_7737654024811424549_n.jpg

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдөр /2025.05.16/-ийн үдээс өмнөх хуралдаанаар гурван асуудал хэлэлцлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул хууль санаачлагчид буцаалаа.

Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, чуулганы хуралдаанд оролцсон 68 гишүүн дэмжиж эцэслэн батлав. Хуулийг баталснаар Монголбанк зээлдэгчийн онооны систем, холбогдох журмыг боловсруулж хэрэгжүүлнэ. Түүнчлэн дараах эерэг өөрчлөлтүүд бий болохоор байна.

Зээлдэгчийн “хар жагсаалт” гэх байхгүй болно

Зээлийн хүртээмж нэмэгдэнэ

Барьцаа хөрөнгийн шаардлага, зээлийн хүү буурна

Банк, санхүүгийн тогтолцоо илүү шударга, өрсөлдөөнтэй болно.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

Манай улсын эдийн засаг 2024 онд 4.9 хувиар өсч, нэрлэсэн ДНБ 80 их наяд төгрөгт, нэг хүнд ногдох ДНБ 6898 ам.долларт хүрсэн. Харин Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд эдийн засгийн өсөлтийг 2026 онд 6.0 хувь, 2027-2028 онд тус тус 6.5 хувь байхаар тооцож, тусгасан байна.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энэ хүн гэгч болов ажил хийх цаг нь болсон эх хэлээ одоо л бүрэн гүйцэд ойлгодог болж бна

  • З
    Зочин

    авлигачийн хүүхэд тансаглан өсч, америкт сурч биднээс хулгайлсан мөнгөөр давуу амьдарч байна. одоо их хуралд хойд ээж хэрлэнтэй нэг дор сууж, пээдийж байдаг, дада гишүүн болж хулгайн хууль батлаж сууж байна. өөрөө банк бустай, тэрүүгээрээ зээл гаргах гэж ийм хууль батлаж байхад та нар хошгироод гоё шүү