Ж.Хатанбаатарыг хуурамч бичиг баримт бүрдүүлэн, ОУ-ын байгууллагаас Монголын СОС хүүхдийн хотхоны холбоонд олгосон их хэмжээний санхүүжилтийн мөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй асуудлаар АТГ шалгаж байна

Social pop
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 41 сек
220
legacy:2025/05/f0174e273c9249199257c950d63dddfb.jpg

Нийслэлийн өмчид бүртгэлтэй ч бусдын эзэмшилд олон жил болсон эмийн үйлдвэрийн барилгыг нурааж, талбайг цэвэрлэж дуусаад буй. Гэвч эл эмийн үйлдвэрийг нурааж, "Хатанбаатар" эмнэлгийг нийслэлийн өмчид шилжүүлж авсан үйл явцыг шүүмжилж байсан Элэг судлалын клиник төвийн менежментийн багийн ахлагч, Ардын эмч Ж.Хатанбаатарыг баривчлахаар яг одоо АТГ-ын албан хаагчид ажиллаж буй талаар бид өмнө мэдээлсэн. Гэвч Ж.Хатанбаатарыг ямар асуудлаар баривчлах болов гэдэг асуулт олон нийтийн дунд анхаарал татаж байгаа юм.

Бидэнд байгаа мэдээллээр, түүний баривчлагаа нь Монголын СОС-ын хүүхдийн хотхоны нийгэмлэг холбоо НҮТББ болон их хэмжээний мөнгө хувьдаа завшсан байж болзошгүй асуудалтай холбоотой гэнэ. Тодруулбал, Монголын СОС-ын хүүхдийн хотхоны нийгэмлэг холбоо /НҮТББ/ олон улсын байгууллагын төв нь Австри улсын Инсбрук хотод байрлах СОС-Киндердорф Интернэйшнл гэх нэртэй байгууллага юм. Эл байгууллага нь өнчин, харж хандах хүнгүй хүүхдүүдэд байнгын халамж, үйлчилгээ үзүүлдэг бие даасан олон улсын байгууллага бөгөөд 1998 оны долоодугаар сарын 24-нд Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллахаар хоёр талт гэрээг байгуулж байжээ.

Эл гэрээнд тухайн үед Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, СОС-КДИ олон улсын байгууллагыг төлөөлж ерөнхийлөгч Хельмут Кутин нар нь гарын үсэг зурснаар албан ёсоор өнөөдрийг хүртэл салбар бүрэлдэхүүний статустайгаар үйл ажиллагаагаа явуулж ирсэн байдаг. Ингэхдээ өнчин, харж хандах хүнгүй хүүхдүүдэд халамж үзүүлэх зорилгоор Монгол Улс дахь салбар байгууллагадаа жил бүр 3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож ирсэн ба энэ мөнгөн дүн өссөөр сүүлийн гурван жилд 18 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Тэгвэл эл Монгол дахь салбар байгууллага үүсэн байгуулагдсанаас хойш Ж.Хатанбаатар захирлаар нь ажиллаж ирсэн. Ж.Хатанбаатарыг өөрийн хамаарал бүхий хүмүүсээр дамжуулан, хуурамч баримт бичиг бүрдүүлж тухайн санхүүжилтээс их хэмжээний хөрөнгийг хувьдаа завшсан үйлдлээр нь АТГ шалгаж байгаа аж.

Ийнхүү АТГ-аас хийсэн нэгжлэгээр 10 гаруй ААН-ийн тамга тэмдэг, гэрчилгээ болон холбогдох баримт бичгүүд олджээ. Тэдгээрийн дунд тухайн асрамжийн төвийн хүүхдүүдэд хоол нийлүүлэх гэрээ хийсэн байсан бөгөөд тухайн ААН-ийн ихэнх нь Ж.Хатанбаатарын хамаарал бүхий ААН байсан гэнэ.

tenx-hd
Хуваалцах:220

СЭТГЭГДЭЛ (22)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • М
    М.Амар настан

    Монгол улсын гавьяат,хөдөлмөрийн баатар/сүүлийн үеиийн/-уудын ихэнх нь хулгайч, луйварчин,хоёр нүүр гаргагчид болжээ.Цол,шагналаа дандаа авилгаар авдаг,тэр нь хүнээ олоогүй дампуу,нэр хүндгүй болжээ.

  • З
    Зочин

    Ихл хамарч авгайтай авгайн дүү нар нь бөөн шуналуудл гээ биздэээ

  • З
    Зочин

    Ардын эмчийг маань АТГ барьж авна гэж зүүдэлсэнгүй явлаа.

  • З
    Зочин

    ямар аймаар шунал вэ өнчин хүүхдүүдийг өрөвдөхгүй хүн допингүй бөхийг допинтой болгох нь санаанийх юм бна маш харамсалтай

  • З
    Зочин

    Ямар аймаар шунал вэ? Сайн шалга!!!

  • З
    Зочин

    шуналын дэв бузар гэдэг айхтар муухай өвчин байнаа.эмээр өиш эрүүгээр эмчилдэг ёстой боловч монголд бүр сэхэл авараасаа өнгөрсөн хойно нь маш их хохирсон хойноомэдэж эмчлэх юм даа

  • З
    Зочин

    адгийн шаар вэ

  • Т
    Туяа

    Яадаг муу бузар хог вэ.Төрийн нэр бузартуулсан новш вэ.Заяа нь үхсэн хогийг эрт шалгалт оруулж хянахгүй яасан юмбэ.

  • I
    Irgen

    Genet l ene huniig sanaad l mungu idseniin medee yu tamine ali deeriin hatan baatar shde tamine

  • Р
    Роз

    Үгүй л болов уу, бодлоготой явуулга. Нөгөө л троллуудын явуулга. ХӨЛСНИЙ БИЧЭЭЧид нь мөнгөө аваад л хүмүүст муугаар тархи угаах үйл ажиллагаа

  • З
    Зочин

    Шунал ихэдвэл шулам болох нь тэр дээ

  • З
    Зочин

    ШИЙДСЭН ХУЛГӨЙЧ ЮМАА.

  • З
    Зочин

    Бид чинь бүгдээрээ ийм муухай хүн байсан гэж үү.

  • З
    Зочин

    Hugin novsh ve zohih gazar ni ugchihgui..!!

  • З
    Зочин

    Huurhii ter hvvhdvvdiin bvrr uruwdchihluu. Yu ch vzej tuulj yaaj ch ywaa ym bilee. ideh hool bolomj bvrees ni hulgailna gdg ene odo hvn munvv. bodwol etseg hvn l baihdaa 🤢🤮😡😡😡🤬🤬

  • З
    Зочин

    Iim muuhai baliar nuhdvvd zohih esnii shiitgeliig ni onoogduulj zaawal hariutslaga tootsoosoi. Manai setgvvlchid ch bas olon tvmend iim muuhai vildelt nuhdvvdiig ard tvmend sain delgeh hregtei. Baliaar ymnuud zaawal shiitgegdeesei

  • З
    Зочин

    Ulsyn omchiig olon jil ashiglasan mongiig ni bas toluuleh heregtei

  • З
    Зочин

    Хөдөлмөрийн баатар Улсын баатар Ардын эмч нэр төр ёс суртахуун гэж байна уу:

  • З
    Зочин

    Даан ч дээ

  • З
    Зочин

    Ийм бузруудыг яаж энэ хорвоо дааж явж байнаа, өөрөө эмч хүн байж өнчин өрөөсөн хүүхдүүдийн нулимсаар тоглох гэж дээ

  • З
    Зочин

    Энэ Хатанбаатар ёстой шуналтай гар ш дээ.

  • З
    Зочин

    Энэ хүүрт юу байсан юм бэ?? Хавьтсан ойртсоноо минийх шээд дээрэмдэж авсаар байгаад өвчтэй болчихсон юм бишүү. Шар хаданд хэвтүүлвэл яасан бэ? Адгийн хүний шаар байнадаа. Өнчин өрөөсөн амьтасыг өрөвдөх сэтгэл үүнд алгуу??? Гадны орны хүнээс долоон дор өмхий новш байна. Ялыг нь хурдан өгөөд явуул мордуул.