О.Цогтгэрэл: Л.Гантөмөр өөрөө намын даргаас чөлөөлөгдөх өргөдлөө өгнө гэдгээ сая Улстөрийн зөвлөлд хэлсэн

Улс төр
Turbat
Унших: 1 мин
40
legacy:Tsogtgerel gishuun/MPA PHOTO2022-8-5115.jpg

Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэнгийн найз охиндоо хэдэн арван сая төгрөгөөр цүнх, хувцас авч өгч, төрсөн өдрөөр нь 20 сая төгрөг бэлэглэсэн гэх асуудал олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан. Тиймээс иргэдийн зүгээс Ерөнхий сайд болон түүний хүү О.Тэмүүлэн нарыг орлогоо нотол, мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцор хэмээн Төв талбайд жагсаал зохион байгуулсан.

Харин өчигдөр МАН-ын Бага хурал хуралдаж, АН-ын гишүүд гэрээгээ зөрчсөн тул Хамтарсан ЗГ-аас АН-ын хасаж байна хэмээн мэдээлсэн. Тиймээс АН-ын дарга Л.Гантөмөр намын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө гэж мэдэгдсэн юм.

Мөн дараагийн даргад УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл өрсөлдөнө гэх мэдээлэл гараад буй. Энэ талаар АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлээс тодруулж байна.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    Увс Ховдын оркуудыг улс төрөөс зайлуулах хэрэгтэй хувиа хичээсэн хорчингууд ард түмнээ бодохгүй шүү

  • З
    Зочин

    Чойжилсүрэнгийн үeэл дүү энэ намыг авахнээ тeсо

  • З
    Зочин

    Энэ ч муухай хүн дээ. Шууд энэнд намаа өгнө ч гэж юу байхав. Гишүүдийн мэдэх асуудал. Энэ нөхөр бол хамтарсан засагаа унагаж намын дарга болох хүсэлтэй байсан. Одоо хүслээ биелүүлэх гээ зүтгэх биз.

  • Б
    Болд-Эрдэнэ

    24 оны УИХ сонгуульд АН бүрэн ялах боломж байсан гэж АН-ын УИХ дахь бүлгийн дарга нь Цогтгэрэл мэдэгдэж ярьж байсан. АН ялах боломж байхад АН-ын ялалтыг үгүй хийж МАН-нд ялалт бэлэглэж намаа худалсан хэсэг бүлэг хүмүүс бий. Шударга ёс гэж байдаг биздээ АН-ын залуучуудаа та нэр мэдэж байгаа. МАН тай хуйвалдаж АН-ыг албаар ялагдуулсан тэр хүмүүст хариуцлага тооцъе. Орон нутгийн АН-ын гишүүд АН-ынаа жагсаалтанд саналаа өгч, намынхаа төлөө улаа эргэтэл явсан, тэд улны амьдралтайгаа л үлдсэн. АН-ыг эрх баригчдад худалдаж хувьдээ хэсэг бүлэг хүмүүс албан тушаал авч мөнгөтэй болцгоосон. Шууд хэлье /Оюун-Эрдэнийн найз БЭТ Одбаяр/, Лу Гантөмөр, /Сангийн сайд Жавхлангийн найз Ганибал/, Туваан нар МАН-даа ороод АН-аас зайлаарай, та нар АН-ын эгнээнд үлдэх нүүр байхгүй шүү. Та нартай үхтлээ тэмцэнэ шүү. Архангай аймгийн АН-ын хорооны гишүүн Болд-Эрдэнэ