10 настай хүүхэд “Жаахан сууж дулаацаад бууя” гэж хэлэн, бусдын машинд сууж, эзнийг нь буусан хойгуур машиныг нь жолоодон явжээ

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
210
legacy:2025/05/NewFolder/NewFolder2/mashin.jpg

Цагдаагийн байгууллагаас бага насны хүүхэд бусдын асаалттай байсан автомашиныг зөвшөөрөлгүйгээр авч явсан дөрвөн үйлдлийг тогтоон шалгаж байна. Тодруулбал, өнөөдөр өдөр “Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт машиндаа суулгасан байсан бага насны хүүхэд Тоёота 41 маркийн тээврийн хэрэгслийг унаад зугтаасан” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Шалгалтаар 10 настай Э нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Д-ийн тээврийн хэрэгсэлд “Жоохон сууж дулаацаад бууя” гэж хэлэн сууж тээврийн хэрэгслийн эзэмшигчийг дэлгүүр орсны дараа машиныг нь зөвшөөрөлгүйгээр унаад явсан байна.

Мөн дээрх бага насны хүүхэд нь урьд өмнө нь 3 иргэний асаалттай үлдээсэн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр унаж яван, бусдын тээврийн хэрэгслийг зам дагуу орхиж явсан үйлдэл тогтоогдоод байна. Тиймээс иргэдийг тээврийн хэрэгслээ танихгүй хүнд үлдээхгүй байх, мөн зам дагуу дэлгүүр, эмийн сан зэрэг үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэх үедээ тээврийн хэрэгслээ асаалттай онгорхой үлдээхгүй байж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө. Мөн эцэг, эх асран хамгаалагчдыг бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг сануулав.

tenx-hd
Хуваалцах:210

СЭТГЭГДЭЛ (21)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    Х

    Овоо муу гар вэ🤣

  • З
    Зочин

    хулгай хийж байгаа үйлдэл шүү бага насны хүүхдээр хулгай хийлгэдэг болсон машин сайн барьж байсан манай байгуулллагын гаднаас 2 хүүхэд машины хаалга татаж үзээд онгорхой байсан машиныг унаад явсан анхааралтай машинаа цоожилж байгаарай

  • E
    er

    gggg

  • З
    Зочин

    "Хүн багаасаа" гэдэг дээ, энэ ч ёстой нэг үл бүтэх амьтан болж байна даа. Энэ нийгэмд өсч хүмүүжсэн эцэг эхийн хүүхдүүд иймэрхүү, бусдын итгэмтгий өрөвч занг ашиглан хуурч мэхлэх, хулгай луйвар хийхийг хэвийн юм гэж үздэг болж байгаа нь манай үеийн гаслан юм. Эцэг эх 2 нь аягүй бол хулгайч хүүгээ магтаж, бахдаад сууж байгаа биз.

  • З
    Зочин

    Яг үнэн.

  • З
    Зочин

    Хүүхдээ эрхлүллээд бай, амь насны төлөөстэй шүү

  • З
    Зочин

    Хар багаасаа залилан хийчих юмаа

  • З
    Зочин

    Huuhduud hurtel arei aihtat boljee

  • З
    Зочин

    uu novsh!!odoo batsaanuudad hvrtel tuslaj bolhoon bjee!!

  • O
    Onon

    Яагаад машиндаа суугаад явчихсан юм бэ.

  • З
    Зочин

    Осол хийвэл яана

  • З
    Зочин

    Тэхдээ эцэг эх нь бас бодмоор.

  • З
    Зочин

    Хүүхэд шүүдээ машинаа асаалттай орхидог тэнэг шүүдээ

  • З
    Зочин

    Энэ хүүхдийг олж эцэг эхтэй нь уулзаж хэлэхгүй бол хүний машин барьж яваад элдэв осол гаргахгүй гэх баталгаа байхгүй.

  • Z
    Zochin

    Tiim shuu. Genen tsagaann tsaas, togloomnuud ni unegui ch boloosoi!!!

  • З
    Зочин

    Iim tom tolgoitoi huuhduud zunduu bolj ee ur huuhduud ee zuw humuujuul huuhed uureg ee medeed bj hariutsalga medehgui neg yum bolvol utasdaad aaw eejige algadlaa gd tsagdaad ugdug iim humuujil huuhduuded bna

  • З
    Зочин

    Ийм золбингуудыг хатуу шийтгэх хэрэгтэй. Осол гаргасан бол хэн хариуцах юм. Жолоочид л арга хэмжээ тооцоно.

  • З
    Зочин

    Энэ хүү машин жолоодох бөөн хорхой нь хөдлөөд байна даа. Машин жолооддог тоглоомон дээр тоглуулж хорхойгий нь дарах юмсан. Тэрнээс биш элдэв муу хэрэг хийх санаагүй л байна даа

  • И
    ИРГЭН

    Өрөвдөвөл өр өшиглөнө гэдэг болжээ!!! Ер иймэрхүү явдал Монгол хүнийг нэг нэгэндээ туслахгүй хувиа хичээсэн байдлыг өөгшүүлээд байгаа!!!

  • З
    Зочин

    Төрмөл лухгайч

  • З
    Зочин

    Хар багаасаа муухай хулгай санаа сурчихсан хижиг вэ!