Чингэлтэй дүүрэг Баянбүрдийн тойргоос долоон буудал хүртэл явган замыг бүрэн моджуулна

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
120
legacy:2025/05/NewFolder2/252469484_1006307183247674_7116078189023643927_nRecovered.jpg

Чингэлтэй дүүрэг Баянбүрдийн тойргоос Долоон буудал хүртэлх явган хүний замыг долдугаар сараас өмнө бүрэн моджуулж ногоон байгууламжтай болгоно.

Тодруулбал, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Баянбүрдийн тойргоос хойш Долоон буудал хүртэлх явган хүний замыг үерийн далан болон автозамаас Нарс, Хайлаас модоор тусгаарлан ногоон байгууламж бий болгох ажлыг Баянбүрдийн тойргоос эхлүүлжээ.

Явган замын хоёр талыг хамарсан моджуулалт, ногоон байгууламжийн ажлыг ирэх долдугаар сараас өмнө дуусгахаар төлөвлөсөн байна. Дүүргийн зүгээс хотын төвийн ногоон байгууламжид анхаарахаас гадна гэр хорооллын бүсийг моджуулах, ногоон байгууламж олноор бий болгох тал дээр анхаарна гэлээ. Энэ онд Чингэлтэй дүүрэг 200,000 гаруй модыг дүүргийн нутаг дэвсгэр, нийтийн эзэмшлийн талбайд тарих юм байна.

Хуваалцах:120

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Т
    Тэнгис

    Мандуул бол 1 л өөр залуу шүү. Ажлыг 1 барьж авбал дуусгадаг. 1 л өөр залуу шүү. Манай Хан Уулын засаг болсон бол гоё байлаа.

  • Н
    Нийслэл хүү

    Нялх модны оршуулга болчих вий

  • З
    Зочин

    Чингэлтэй дүүрэг шиг мод тарих дүүрэг байна уу энэ ажил дүүрг йн за саг дарга сайных амжилт хүсье

  • R
    r ert ter thhh rttj

    ug yyttrht

  • Г
    гэрэл

    баян бүрдийн тойрогоо зүгээр л 4 н замын уулзвар болгочихооч. Хэнд ч ойлгомжтой хар дараатай тойрог бх юм аа

  • З
    Зочин

    Чингэлтэй бас ч тохижолт хийж байна шүү дарга нараас их шалтгаалдаг юм

  • Б
    баагий

    Монголын бүх газрыг мод болгоорой

  • И
    ИРГЭН

    Долоон буудалруу мод тарьж татвар төлөгчдийн мөнгөөр гараа угаадаг цаг нь биш шүү!! Арчилж хамгаалах албан газаргүй бол хайран татвар төлөгчдийн мөнгө МАН- мафиуудын гараар орж дуусна гэсэн үг!!! Долоон буудал байтугай хотын төвийн мод зүлгийг тэсгээхгүй байхад!! Мөнгө идэх ээлжит арга!!

  • И
    Иргэн

    Татвар төлөгчдийн мөнгийг яааж үрэж дуусгадаг юм билээ гэсэн шиг арай л муухай шуналтай идэж ууж, цацаж бн шүү!!!

  • З
    Зочин

    Мод тарихаасаа өмнө БАЯНБҮРДИЙН ТОЙРОГИЙГ 4-н замын уулзвар болгоочээ,бөөн түгжрэлээ сааруулж байж дараагийн ажилдаа орох хэрэгтэйшдээ 1,2жилийн дараа замаа засна гээд дахиад модоо сугалж хаяад бөөн мөнгө үрнэшдээ,арай юмаа арай юм арай

  • З
    Зочин

    Мод тарих сайхан л бн гэхдээ энэ хэдэн мод ёстой өрөвдөлтэй бн хэн ч арчилж тордохгүй услахгүй дээ цөлд цөлөгдсөн тэй агаар нэг яанаа

  • З
    Зочин

    Хөвөн хийсдэггүй мод тариасай одооч арайчдээ ямар мод тарихаар мэдэх байлгүйдээ