Дур мэдэж шатахууны үнээ 200 төгрөгөөр нэмсэн асуудлыг холбогдох байгууллагуудаар шалгуулна гэв

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин 13 сек
590
legacy:shatahuun123/241468289_150196130629412_7146532870917989915_n.jpg

Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас АИ-92 автобензиний үнэ нэмэгдсэнтэй холбоотой мэдэгдэл гаргав. Тодруулбал, газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа эрхлэгч зарим аж ахуйн нэгж, байгууллагууд АИ-92 автобензиний жижиглэнгийн үнийг өчигдрөөс Улаанбаатарт 2590 төгрөг болгож 200 төгрөгөөр нэмэгдүүлсэн болохыг дурджээ. Иймд үнэ нэмсэн аж ахуйн нэгжүүдтэй бүх төрлийн шатахууны өртөг болон үнийн асуудлыг бууруулах ажлыг эхлүүлсэн бөгөөд эхний ээлжинд дизель түлшний жижиглэнгийн үнийг тодорхой хэмжээгээр буулгахаар болоод байгааг мэдэгдэлд дурджээ. Мэдэгдэлд,

Зарим ААН-үүдээс ам.долларын ханш болон үйл ажиллагааны зардал өссөнтэй холбоотойгоор АИ-92 автобензиний үнийг нэмэгдүүлэх тухай саналыг ирүүлж байсан. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 140 дүгээр тогтоолоор батлагдсан “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан зөвлөл”-ийн анхдугаар хуралдааныг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулж, холбогдох асуудлыг хэлэлцсэн бөгөөд жижиглэн борлуулалтын үнэд өөрчлөлт оруулах нөхцөл, шаардлага үүссэн эсэх талаарх үндэслэл, холбогдох тооцоо, судалгааг гаргаж дахин хэлэлцэхээр болсон. Гэтэл дээрх Хамтарсан зөвлөлийн шийдвэрийг үл ойшоож, улс төрийн нөхцөл байдал тогтворгүй үеийг ашиглан автобензиний үнийг төр, засгийн холбогдох байгууллагад албан ёсоор мэдэгдэж, зөвшилцөхгүйгээр нэмэгдүүлж, зохисгүй үйлдэл гаргасныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас буруушааж байгааг үүгээр мэдэгдье. Мөн түүнчлэн, эдгээр ААН-үүдийн гаргасан үйлдэл нь Монгол Улсын Өрсөлдөөний тухай хууль болон бусад хууль, тогтоомжийг зөрчсөн эсэхийг холбогдох байгууллагуудаар шалгуулах болно. Эдгээр ААН-үүдтэй ард, иргэдэд мэдэгдье.

tenx-hd
Хуваалцах:590

СЭТГЭГДЭЛ (59)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Үхсэн хатсаны ардчилал эдийн засгийн фашизмд дарлуулж буй чинь тэр дээ!!!

  • З
    Зочин

    Орсуудыг оруул гүйцээ

  • J
    John Lewis

    Алдагдалтай ажиллаад байвал татан буугдаж дампуурлаа зарлана уу. Та нарын тэр зээл тавин барин оруулж ирж байгаа нефтийн банкны хүүг иргэд нуруун дээрээ үүрэх ёсгүй шүү.

  • З
    Зочин

    Тэгсгээд л дундаа ороод намждаг Зарчимтай. Бензин авдагууд нь л хохирдог Уламжлалтай. Цадаж дүүрч хагарах болтугай

  • З
    Зочин

    Оюук их хорлонтой хүн юм даа.ганц дуугараад л бензинийг нэмж байна шүү.

  • Z
    zochin

    za uuchlaarai jijig dund uildwer dund chin uregdeed duuslaa binzen ushud hool hun yaj uurchlugduh we? tatwart idehdej ur shiren orood duuslaa malas

  • Z
    zochin

    zuw orsod binzen 95 1950 gd boddoo

  • G
    Ganbat

    Хамгийн сүүлийн өгүүлбэрийг ойлгосонгүй

  • С
    Сүхээ

    Бинзёнийг хэн дуртай нь оруулах хэрэгтэй.зарах хэрэгтэй байна.Чөлөөтэй

  • З
    Зочин

    Нэг л их харааж зүхсэн улс. Өөрөө төсөвт нэг төгрөг төлж үзээгүй байж. Тэр шатахууныг оруулж ирэхэд хэдэн зуун тэрбум төгрөг банкнаас зээлж авдаг. Хүү төлнө. Он гарсанаас хойш долларын ханш 15% нэмэгдсэн. Бензин нь орж ирэхээр гаалийн татварт литрийн 300 төгрөг улсад урьдчилж төлнө. Өндөр түрээстэй нефть баазад буулгаж хадгалуулж буцааж ачна. ШТС-ууд руу зөөвөрлөхөд бас тээврийн зардал. Колонкууд дээр буулгаад зарахад хүмүүс ажиллаж цалин авна. Хармайгаа зузаалах гэсэн төрийн олон шалгалтууд. Татвар НДШ. Тэр бүгдийн ард гарахад анх шатахууг авах гэж банкнаас авсан мөнгө нь өсөхгүй багасчихсан байж байдаг. Засаг нь та нар нэмж болкү, нөгөө приустэй нөхдүүд чинь жагсах гээд байна. Жаахан байж байгаач, наадам болох гэж байна одоо болохгүй, шинэ жилийн дараа больё тэх үү, за одоо цагаан сарын өмнө л нэмж болохгүй шүү гээд 2018 оноос хойш молиго үмхүүлсээр. . .

  • З
    Зочин

    Hudshdee danhig ogtsoruulsani shiitgel irj bgaa bhgvi yu oilgomjtoi bzdee

  • З
    Зочин

    Хариуцлага тооц. Импортын эрхийг хураа

  • Ө
    Өндөр настан

    Бүх юмны үнэ нэмэгдлээ эзэнгүй төр хурдан зайлаач

  • С
    Сонгогч

    Эхлээд үнэ нэмэхээ зарлаад хуучин байснаа хуучин үнээр нь зараад шинээр орж ирснээ нэмж болдоггүй юм уу Засаг төр гэж бна уу

  • И
    Иргэн

    Энэ төрд эзэн бна уу. Дураараа нохдыг барьж хориоч. ДАРААГИЙ Н ЗАНГАРАГТАЙ САЙДАА ТАВИАЧЭЭ

  • Э
    Энхтуяа

    Орсын колониудыг оруулчихлаа өө

  • З
    Зочин

    Арай дэндүү юмаа

  • Б
    Батаа

    Энэ хугацаанд гарсан хохирлыг минь хэн төлөх вэ

  • З
    Зочин

    Заавал эхлээд монрод үнэ нэмдэг юм арга хэжээ авах хэрэгтэй

  • Б
    Баяраа

    Чоно борооноор гэдэг шиг! Тухайн аж ахуйн нэгжүүдийн үнийн зөрүүнээс олсон ашгийг нь 3 нугалж торгох хэрэгтэй!!!

  • Б
    Би байна аа.

    Ханатал нь торгуулийн арга хэмжээ ав.200 төгрөг нэмж авсан ашгийг хурааж улсын орлого болго.дээрнь бас дахин торго .

  • З
    Зочин

    Чоно борооноор хонь шүүрдэг ухаантай амьтан,харин энэ бол новшийн зан

  • С
    Саран

    Энэ хулгайн үр дүнд юмны үнэ нэмэгдэнэ, төгрөгийн ханш унана. Энэ хариуцлагагүй үйлдлийнх нь төлөө чанга арга хэмжээ авах хэрэгтэй.

  • З
    Зочин

    Оросоос оруулж ирьк гэхэд уйлан дуугарч байсан одоо цаг нь болжээ оруулах хэрэгтэй эд нар маань таталтаа хийж чадахгүй байх шиг байна

  • З
    Зочин

    Оросоос бензин түгээгүүр оруулвал таарна даварсан гахайнууд

  • З
    Зочин

    🤣🤣🤣🤣😛😛

  • З
    Зочин

    Тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгоорой. Чоно борооноос гэж муу эрийн шинжтэй засаг бгах чимээнээр хийж ёайгаа санаатай юм уу. Анандбазар санаачлагч нь гээд л хүмүүс чриад байгаа. Шалгана биз дээ.

  • У
    Улны Монгол

    Та нарт хэцүү хохиролтой байдаг бол төрд өгөө хэн хэнд нь амар бүхэл бүтэн улсын засгийн газар бн асуудалгүй аваад явчих байлгүй

  • Х
    Харц ард

    Тийм л их алдагдалтай ажиллаж хохироод байгаа юм бол гадны компаниудад тэр эрхийг нь өг наад хэдэн компаниудад чинь 30-д жил мөлжүүллээ одоо бид тэсрэхэд бэлэн шүү

  • И
    Иргэн

    Наад даварсанААН-үүдэндээ хэдий болтол улс,орон,төр засаг,ард иргэдтэйгээ дарамтлуулах вэ

  • З
    Зочин

    Энэ хэдэн солиорсон шатахуун импортлогчдоо зогсоож чадахгүй бол төр засаг гэж байгаад яадаг ююм бэ.ядэлхийн зар зээл дээр шатахууны үнэ харин ч унаж байгаа шүү

  • М
    МОНГОЛ УЛСЫН ИРГЭН

    АРД ТҮМНЭЭ ҮНИЙН ӨСӨЛТӨӨР ТОНОН ДЭЭРЭМДЭЖ, ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ТАНСАГЛАН, АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦИЙГ ГАДНЫНХАНД ХУДАЛДАЖ ҮНИЙГ НЬ ХУВЬДАА ЗАВШИЖ, ЭХ ОРНООСОО УРВАСАН ХУЛГАЙЧИД ҮХЭХ ЯЛТАЙ! ҮЕИЙН ҮЕДЭЭ АРД ТҮМНИЙ ХАРААЛЫГ УЛААН ЦУСААРАА ТӨЛДӨГ ЖАМТАЙ ДАА!!!

  • Д
    Дорж

    Шууд цаазла

  • З
    Зочин

    Бүгд үгсэн хуйвалдаж байгаад 5 дахь өдрийн орой сэмхэн нэмсэн байна лээ хагас сайн өдөр бензин авахдаа л мэдсэн дээ

  • З
    Зочин

    ААН-үүд эрсдэлээ өөрсдөө үүрэх ёстой, юм л бол ард түмэн рүүгээ хандаж, тэднийг ноолж, халаас руу нь гараа хийдгийг болиулах хэрэгтэй.

  • З
    Зочин

    Цөм хийдэг бизнес шүү дээ, ямар үхсэн ацны үйл ажиллагааны зардал байх билээ дээ, шунал нь дэндэж байгаагийн шинж шүү

  • З
    Зочин

    Муу нянбактер ац үхэхдээ үхэр буугаа тавина гэж энэ муу ацын хорон санаа байж магад бензин нэмэгдэж байгаа нь

  • З
    Зочин

    Бинзэнийг доллараар авдаг гэж мэдэхүү

  • И
    ИРГЭН

    Харин ч олон жил тогтвортой үнээ барьсан ганц юм чинь шатхуун байх шүү!!! Тэр дундаа АИ-92-АВТОБИНЗЕНИЙГ олон жил тогтвортой барилаар!!! Дэлхийн зах зээлийн бодит үнэ нь 3000- давсан байх!!! Монгол төгрөг гэж ямар ч ханшгүй зүйлээр таваар мөнгөний солилцоо хийх наймаачин Дэлхийд ганцхан Монгол!!!

  • З
    Зочин

    Дур мэдэн бензиний үнэ нэмээд байгаа юм биш, ЗГ-ыг унагах гэж зориуд дайрч байгаа, төрийн эсрэг үйлдэл. Төрийн төмөр нүүрийг харуулах хэрэгтэй.

  • З
    Зочин

    Хэн нэмсэн нь тодорхой. Ард түмнээ болдоггүй төртэй. Тэмцдэггүй ард түмнийг хэн бодохов дээ.

  • З
    Зочин

    Дур мэдэн 200р нэмсэн бол төр дур мэдээд 200тэрбумаар торгоод хөөгөөд гарга монголоос шунал луйвар өөр юу ч биш

  • Д
    Дур мэдэн!,

    Дур мэдэн - $ -ханш өсөж дээ? ВАЛЮТ-ДОЛЛАР гуайг бас буруушааж торгох уу..

  • З
    Зочин

    Үнэ нэмсэн ААН, Хувийн хэвшлийн колониудыг дэлбэлье

  • З
    Зочин

    Tiim l ym bol shudraga orsoldoon geed gadaadiin oor shatahuun tugeeh companiudig oruulj ireed orsolduuleldee hedhen compani monopol uil ajillagaa yvuulaad odoo bur davarlaa busad orond bolood buugaad baihad arai elgiin shaahima

  • З
    Зочин

    Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ доод хэмжээнд буюу 65 орчим доллар байгаа шүү шуналын туламнуудаа

  • З
    Зочин

    Хохинээн уул уурхайн баялгааа авах гэж тэмцдэггүй малуууд

  • З
    Зочин

    Кэү тэгмээр дээ. Тэгээд энэ нэмсэн үнээр шалгатал байгаад байхуу? Ёстой Монгол баячууд өлөншдээ

  • З
    Зочин

    Нэмэх нь зөв

  • З
    Зочин

    Үнэхээр яам мөн юм бол мэдэгдэл хийхээсээ гадна арга хэмжээ авч шийтгэх ёстой ш дээ. Чадахгүй л дээ харж л байя

  • З
    Зочин

    хэн нэмсэн вэ? Чоно борооноор

  • З
    Зочин

    Монгол улсад дур мэдэн үнэ нэмсэн дамчдын тогтолцоо бий болсон. Дэлхийн зар зээлийн үнийн өсөлт үйлчлээд үнийн бууралт Монголд хамаагүй. Зөвхөн хулгайгаар үнэ нэмдэг.

  • А
    Арайчдээ

    За одоо болиороо бензиний үнэ дэлхийгээр унаад байхад буудаггүй байж доллар ханш өслөө гэж шалтаг заахаа больчихоо . Шатахууны нэмсэн мөнгөөр шинэ засгийн бүрдүүлэлтэд хоол унданд өгөх гэж л нэмээгүй бол өөр шалтаг харагдахгүй байнаа . Улаандаа гарч байх юм.Ковидийн үед долларын ханш буулгахгүй байлгаад л байсан бас л шалтгаангүй бариад байдаг хүн байдийн муу бүлэглэл байдынмуу

  • I
    Irgen

    Iim muhai archaagui yumnudiig sn torguul nemj eswel uil ajilgaag ni haah heregtei busad baiguulgad surgamj bolgoj bh heregtei tamine

  • З
    Зочин

    VANXANDI SEKSYGEER AJIL XNE ANUSDI80955 877BOOW XXI

  • О
    Ойлго

    $ ханш-аас яалт ч үгүй хамаарна л даа

  • З
    Зочин

    Муу хүн чөлөөнөөр Чоно борооноор гэдэг чинь энэ дээ

  • З
    Зочин

    Шууд тэр эзэдтэй нь яриачээ. ТУЗ-ийн гөлөгнүүд нь эздийнхээ үгнээс гаргахгүй. Тэдний өмнө гөлөг шиг тонголзоно. Чоно борооноор хэрээ шорооноор. Эд чинь долларыг хямд шууд авна. Бензинийг татваргүй оруулж ирж бгаа. Төр өөрийн компанитай бол

  • Z
    Zochin

    Чоно борооноороо гэж. Хичнээн үнэн үг вэ