“Огцрох амархан“ жагсаалд оролцогч Ц.Лут-Очирыг үл таних гурван этгээд зоджээ

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин 7 сек
40
legacy:2025/05/3/lutaa.jpg

Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэнгийн найз охин Ө.Өгөөмөр сошиал хуудсаараа өндөр үнийн дүнтэй цүнх, хувцас, бөгж, машин зэргийг бэлгэнд авсан талаараа нийтэлсэнтэй холбоотойгоор олон нийтийн дунд тэднийг төсвийн мөнгөн дээр "туйлж" байж болзошгүй гэх асуудлыг дэвшүүлж улмаар "Огцрох амархан" жагсаал Сүхбаатарын талбайд 10 дахь өдрөө үргэлжилж буй юм.

Жагсаалд оролцож байгаа эдийн засагч Ц.Лут-Очир Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг худуудтай нь хамт шалгуулахаар АТГ-д өгсөн байдаг. Улмаар түүнийг үл таних гурван этгээд зодож эрх чөлөөнд нь халдсан байна. Өнгөрсөн шөнө буюу тавдугаар сарын 24-25-нд шилжих шөнө түүний биед халдсан талаар тэрбээр твиттертээ жиргэжээ.

Энэ тухай "Орцныхоо үүдэнд гурван залууд зодууллаа. 102-д цагдаад дуудлага өгчихөөд хүлээж байна. 20 минут боллоо. Эд нар үнэхээр яахаас ч буцахгүй улайрчээ. Ийм заваан юмыг нураах гэж яваа" гэжээ. Мөн тэрбээр, "Дуудлагын цагдаа а/д Б ирээд ажлын цагаар Баянгол дүүргийн 1-р хэлтэст очиж байцаагчид мэдүүлэг өгч гомдлоо гарга гэж зөвлөв. Тэгснээ хацар хэгзэрч цус гарсанг цагдаа харсан, би гомдлоо гаргана гэсээр байхад дуудлага гэмт хэрэг зөрчлийн шинжгүй байна гээд хэрэг хаалаа гэх юм" гэжээ.

Орцныхоо үүдэнд 3 залууд зодууллаа. 102-д цагдаад дуудлага өгчихөөд хүлээж байна. 20 минут боллоо. Эд нар үнэхээр яахаас ч буцахгүй улайрчээ. Ийм заваан юмыг нураах гэж яваа. pic.twitter.com/5rbKMs5l9b

— Lutaa (@LutochirT) May 24, 2025

legacy:a/Screenshot20250525110659.jpg
Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Т
    Төвд1 жил өмнө

    Зөв зөв чангахан өхгүй яасан юм элийртэл нь баяр хүргэe

  • З
    Зочин1 жил өмнө

    Сэтгүүлч хүн эх хэлээ сайн сурч, мэдэх хэрэгтэй шүү. "Охин" гэдэг нь "эмэгтэй үр хүүхэд" гэсэн утгатай, "хүүхэд" гэдэг нь "бага насны хөвгүүд/охид" гэсэн утгатай, "бага насны" гэдэг нь "бага залуу хүүхэд" гэсэн утгатай юм. Тиймээс хүний авгай болох гэж байгаа насанд хүрсэн эмэгтэйг "найз бүсгүй" ч юм уу, "найз хүүхэн" гэх ёстой.

  • З
    Зочин1 жил өмнө

    Би хүчирхийлэлд дургүй л дээ, гэхдээ тэр 3-т баяр хүргэе, зөв юм хийжээ.

  • З
    Зочин1 жил өмнө

    Гурилан шалсай шиг унжуу хамар нь тэмээн аалз шиг нүүр ам нь зүв зүгээр байна. Энэ худлаа.олигтойч хүн бишдээ. Муу авгайгаа өдөр өнжихгүй зодож нүднэ.