ӨГЛӨӨНИЙ МЭНД: Өнөөдөр Улаанбаатарт 26 хэм дулаан, оройдоо эрс сэрүүснэ

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
00
legacy:2025/05/ogloo.jpg

Тавдугаар сарын 28-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэе.

-------------------

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, маргааш оройдоо дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө +16…+18 градус, өдөртөө +24…+26 градус дулаан, оройдоо эрс сэрүүснэ.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, өдөртөө зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө +11…+13 градус, өдөртөө +27…+29 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +24…+26 градус дулаан байна.