ХҮҮК VS ОЮУК: Одоо юу болох вэ..?

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 3 мин 37 сек
180
legacy:Zasag Oyun-Erdene/oyukna/ESHuuk.jpg

Edited by Ubn.mn. Гэрэл зургийг MPA.MN

Улс төр байж болох хамгийн муу хувилбар дээрээ явж байна. Асуудал шийдэгдэх гэж байгаа мэт боловч алсуураа бөөн хэл ам, хагарал хуйвалдаан дагуулахуйц нөхцөл байдал бүрдэх нь нэгэнт ойлгомжтой болов. Нөгөө талаас 2019 оны ҮХНӨ-ийн үр дүн Ерөнхий сайдад ямар хэмжээний улс төрийн “бяр” нэмсэн нь энэ үйл явдлаас харагдаж байна. Түүхэндээ Ерөнхийлөгчтэй үзээд ялж байсан Ерөнхий сайд гэж байдаггүй билээ. Бүгд л Ерөнхийлөгчийн тоглоомд орж засгаа хөнтрүүлж байсан.

Ерөнхий сайд өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороонд итгэл үзүүлэх тогтоолын төслөө хүргүүлснээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй гардан тулаанд орж буйгаа зарлалаа. Ингээд Ерөнхий сайдын итгэл үзүүлэх тухай асуудал УИХ руу орж ирснээр ямар үйл явц өрнөхийг хамтдаа эргэцүүлцгээе.

НЭГ, “Хүүк” дийлэх үү, “Оюук” дийлэх үү

Ерөнхий сайд итгэл хүлээлгэх асуудлыг УИХ руу оруулж ирснээр МАН-ын зодоон улам ширүүснэ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй ёстой “цус”-аа гартал үзэлцэж магадгүй нөхцөл байдал үүслээ. Хэн дийлэхийг нь одоогоор шууд хэлэх боломж алга. Гэхдээ өнгөрсөн түүхийг эргүүлээд сөхөхөд Ерөнхийлөгчийн албан тушаал хамгийн тогтвортой. Огцрох, унах эрсдэл нь хамгийн бага бөгөөд хуулийн байгууллагуудад асар их нөлөөтэй тул үргэлж Ерөнхийлөгчийн тал нь ялсаар иржээ.

Итгэл үзүүлэх асуудлыг хэлэлцэж эхлэхтэй зэрэгцэж хоёр талын багцалсан саналууд зөрчилдөнө. Энэ зөрчилдөөн нь ширүүсвэл 2017 оны 32/33-ын хагарал, тэмцлээс ч ширүүн, илүү удаан хугацаанд өрнөсөн улс төр болж мэднэ. Тиймээс л хувийн асуудал нь намын, цаашлаад төрийн зовлон болно гэх өнцгийг миний хувьд илэрхийлээд байгаа юм.

Гүйцэтгэх засаглалын тэргүүнүүд үргэлж гишүүдийн шунал, хэрэгцээ дээр тоглосоор ирсэн. 2018 онд У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ийн дарга байхдаа ЗГ-аас унагахгүйн тулд “ЖДҮ” -гээс гишүүдэд тэгшхэн 1 тэрбумыг тараасан гэдэг таамаг одоо ч улс төрийн хүрээнд яригддаг. Тухайн үедээ амтай болгон үүнийг шүүмжилдэг байв. Одоо ч тийм хардлага гарахгүй гэх газаргүй. Ч.Лодойсамбуу гишүүн үүнд 2 их наядыг зарцуулж байгаа гэх мэдээллийг дуулсан талаараа саяхан шүгэл үлээсэн. Тэгвэл нөгөө талд айдас ажиллах учиртай. Олон түмнээ “Хуулийн хонгил” хэмээн нэрлэгдсэн айхтар том зэвсэг Ерөнхийлөгчийн институтэд бий. Хүсвэл үүгээр хэнийг ч “чирээд” аваад явчих аюултай. Тиймээс товчхондоо шунал дийлэх үү, айдас дийлэх үү гэдгийг харж болно гэсэн үг юм.

ХОЁР, АН-ынхан сайдын суудлаа хаячихаад Л.Оюун-Эрдэнийг дэмжиж, “Хүүк”, Оюук хоёрын “зодооныг” улам өрдөнө

Лу.Гантөмөр дарга өчигдөр ЗГ-ын хурлын дараа өгсөн мэдэгдэлдээ хоёр чухал зүйл дурдав. Эхнийх нь АН ямарч тохиолдолд засгаас гарах тухай. Хоёр дахь нь, УИХ руу оруулж буй Ерөнхий сайдыг итгэл үзүүлэх тогтоол хэрвээ дэмжигдвэл АН-гүйгээр Л.Оюун-Эрдэнэ цаашаа явах тухай асуудал юм.

Өөрөөр хэлбэл, ЗГ-ыг авч үлдэхийн тулд Л.Оюун-Эрдэнэд АН-ын кноп асар их хэрэгтэй. Ялангуяа Ардын намын бүлэг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болж хуваагдсан энэ цаг үед авралын гарц нь АН. Тиймээс сайдын суудлын төлөө АН-ынхан Ерөнхий сайдыг хамгааллаа гэдэг муу нэрээс зугтаж, АН-ын сайд нар санал хураалтаас өмнө өргөдлөө өгчихөөд чуулганд орж Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын талд кноп дарна гэсэн үг.

Энэ нөхцөлд АН руу ирэх хардлага, дайралт багасна. Нөгөө талдаа Ерөнхий сайдын талд ажиллаж өгч, элдвийн улс төрийн тохироонд ороход амар болно.

Үүнээс гадна АН-ынханд ямарч тохиолдолд Ардын намынхан хоорондоо хагарч, Ерөнхий сайд болон Ерөнхийлөгч хоёр улс төрийн “зодоон” хийх нь ашигтай. Үлдвэл сайдаас бусад ажилд очсон нөхдүүд нь хэсэгтээ амар сууна. Аятайхан тохироо хийж чадвал хэд гурван юм халаасална. Ерөнхий сайд сэхсэн ч, унасан ч АН-ын кноп Ардын намыг хангалттай хага татах юм. Ийм дүр зураг Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлээд АН-ын ирээдүйн улс төрд хэрэгтэй. Ядаж л нэг хэсэгтээ хоорондоо байлдаад АН-ын хэрэгт гараа дүрэх завгүй болно гэсэн үг.

ГУРАВ, МАН-ын гишүүдийн сүүлийн сонголт өөрсдөө огцруулах бичиг үйлдэж магадгүй

Дээрх хоёр эрсдэлээс МАН-ынхан аль болох зугтаж гарахыг хичээнэ. Ялангуяа хоорондоо хагаралтай цаашаа явбал дараагийн ЗГ ч тэсэхэд бэрх. Ерөнхийлөгчийн сонгуульд ялна гэдэг ч бэрх. Тиймээс Ерөнхий сайдын асуудлыг аль болох дэвэргэхгүй шийдэхийг хүсэх байх.

Хэрвээ Ерөнхий сайд энэ хэвээрээ Ерөнхийлөгчтэй үзэлцэнэ гэвэл ингэж АН-ын тоглоом руу орж байснаас өөрсдөө гарын үсэг зураад огцруулах асуудлыг ч ярьж магадгүй.

Итгэл хүлээлгэх тогтоолоор чуулган дээр санал хураалаа гэхэд ерөнхийдөө ойрхон хувьтай байгаа. Асуудлыг хагалах тал бол Д.Амарбаясгалан спикерийн тал юм. Өөрөөр хэлбэл, хувь заяа УИХ-ын даргын шийдвэрээс ихээхэн хамаарахыг төгсгөлд нь сануулахыг хүсэж байна.

Г.Лхагвадорж

Хуваалцах:180

СЭТГЭГДЭЛ (18)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ямар ч eрөнхий сайдад ийм чаллэнж хэзээд ирэх нь тодорхой. Ялангуяа Монгол шиг улс төр бизнeс холилдсон, байгалийн баялаг дагасан олигархиудын бүлэглэл бодитоор үүсчихсэн улсад засаг төр тогтвортой байна гэдэг үлгэр.

  • З
    Зочин

    Монголчуудаа гэж. Байнга л талцан хагаралдсаар сүүлдээ улсаа тараан бага хаадын бутрал болдог доо. Хэрүүлтэй газрын ажил үйлс бүтнэ ч гэж юу байхав. Тэнгэр нь хаячихдаг

  • З
    Зочин

    Шүүхийн шинэчлэл хийх нэг ч eрөнхийлөгч гарч ирсэнгүй ёстой түй юмаа. Шүүх цэвэршээгүй цагт авлигатай тэмцэх бол мөрөөдөл шүү. Хүүк уг нь их амтагдаад байгаа бяраа улс төрийн бужигнаанд биш хууль хяналтын салбарын шинэчлэлд зориулаасай

  • З
    Зочин

    Элбэгдорж хаан байхдаа Алтанхуягийг огцруулж Сайханбилэгийг гаргаж байгаад аймаар цусалсан шиг юм болчихгүй л бол

  • З
    Зочин

    Энэ сэтгүүлч их мэдрэмжгүй ээ. Эсвэл хувь хүний туйлшралдаа их автдаг

  • З
    Зочин

    Энэ заяа муут ханаагүй юу Чөтгөр шулам 2 хтйлсэг юм бнаа Нөгөа хүүхний удам сударыг гаргах Хүн бн уу би мэднэ л дээ..... Гарал муутай адгыг а ьтан

  • З
    Зочин

    ЭНЭ ДАНХЫГ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ ОО МЭДДЭГ ХҮН БН УУ.....ЭНЭ АТЬТАНЫГ ЗАЙЛУУЛААД ӨГӨӨЧ...

  • З
    Зочин

    Хааны алба халбагатай Эзний алба ээлжтэй Авч болсон юм Өгч болох байлгүй

  • И
    Иргэн

    Хуукийг хүндэтгэдэг юмсан.Үзэл бодол өөрчлөгдөөд МАНАН болчихбоодоо.Батзандан Хулихсүх гэх, урбаник Лхагва алтансүх гэх, СГанбаатар авилгачсүх гээд Гадаадын хэвлэл Хулгайчидтайгаа нийлж төрөө УНАГАХ тухайд бичсэн ч гэх шиг юу болоод байнаа. Төр төвшин байгаасайдаа

  • З
    Зочин

    Улстөрд ирэх нэг өдөр байхад явах өдөр байдаг гэсэн титэм үгээ нэг санаад огцороод явчих нь Монголд хэрэгтэй дээ .Тэртээ тэргүй олонхоороо МАН л засаг аа бүрдүүлэх боломжтой . Бухын доодох харж үнэг турж үхэх гэдэгтэй адилаар Оюун эрдэнийг хэдэн жил хүлээх билээ дээ . Огцорох амархан . Суудалтайгаа зуурах нь ямар өвчин юм уу зайлаад өгөхөд улс төр тогтворжиж Э/З явдгаараа явна .

  • З
    Зочин

    Хүк айдастай байгаа түүнийг хүрээлэгчид бүгд л луйварчид . Оюун-Эрдэнэ Хүкээс хамаагүй дээр шулуухан уур стрессээ барьж чадалгүй хэлчихдэг хэлэх нь бас зөв бодол тархинд яаж орж ирнэ түүний заавар бас л зөв байдаг. Улс төрийн түшээд үгээ цэгнэх гэдэг ч бас хувь хүний цагаан сэтгэлийн хариу үйлдэл. Овлигогүй Хүкийн тархиа цэнэглэхгүй алиа салбадай мэт Путинг дууриах . Путин бол агуу удирдагч Хүк ийг даанч авч хэлэлцэхгүй харагдсан. Энэ салбадай Монгол улсаа идэж уудаг удирдагч гэж дүгнэж цэгнэж байгаа

  • З
    Зочин

    Хүүк одоо тэээг бацаанаа зайлуул аа

  • T
    T1s

    Хоёулаа огцорморууд! Эднээс авах юм юу ч алга.

  • З
    Зочин

    Хүүк дайран дээр давс нэмж бна

  • З
    Зочин

    Хүүк л үймүүлж байгаа

  • З
    Зочин

    BOOW XXN SEKSEER VANXANDI 80955 877

  • З
    Зочин

    гөлөгнүүд

  • З
    Зочин

    ANUSDI809 55877