Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “үхлийн цохилт” хийхээ ЗАРЛАЛАА

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 2 мин 20 сек
230
legacy:2025/05/494823491_1259093015553021_5066662427073538821_n.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2025.05.29/ өглөө улс төрийн хүрээнд маш том мэдэгдэл хийлээ.

Тодруулбал, тэрбээр "ҮХНӨ оруулж Ерөнхийлөгчөөр дахин сонгогдохгүй" гэх байр суурийг илэрхийлсэн. Түүнчлэн сүүлийн үед парламентад гараад буй парламентын засаглалыг Ерөнхийлөгчийн засаглал руу шилжүүлэх олон нийтийн санал асуулга явуулах хувилбарыг дэмжихгүй гэдгээ хэллээ. Өмнө нь тавдугаар сарын 18-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр цахим хуудсаараа дамжуулан “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр дахин сонгогдохын тулд үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар зүтгэж байна гэх ташаа мэдээлэл, улс төржилт олон нийтийн сүлжээнд тархаж байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 25-нд илэрхийлсэн байр суурийг дахин сануулж байна. Нэмж тодотгоход Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь хэвээрээ байгаа болно” гэж мэдэгдэж байсан.

Тэгвэл энэ удаа өөрийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан дээрх хоёр байр суурийг илэрхийлснээрээ маш онцлог. Үүний ард улс төрийн ямар өнцөг байна вэ гэдэг нь хамгийн чухал. Яг одоо Монголын улс төрд өрнөөд байгаа Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ огцрох эсэхтэй холбоотой асуудалд Ерөнхийлөгчийн байр суурь шууд холбоотой гэж хэлэхэд болно.

Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдыг огцруулах асуудал ярихтай зэрэгцээд Ерөнхийлөгчид дахин нэр дэвших цаашлаад гүйцэтгэх засаглалыг тогтворгүй болгож парламентын засаглал руу шилжүүлэх хувилбар улс төрийн хөшигний ард яригдаж байна гэх мэдээлэл гишүүдийн дунд яригдаж, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдэх болсон. Тэгвэл Ерөнхийлөгч энэ байр суурийг ийнхүү эрс хатуу няцаалаа. Ингэж няцааж байгаа шалтгаан нь улс төрийн хөшигний ард өрнөж буй Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нарын улс төрийн "зодоонтой" шууд холбоотой.

Ерөнхийлөгч эгзэгтэй цаг үед ийн байр сууриа илэрхийлж байгаа нь. Хэрэв Ерөнхий сайд огцорвол өөртэй нь огцорсон шалтгааныг холбож яригдахаас сэргийлж байна.

Хоёрдугаарт, Өнөөдрийн илэрхийлсэн байр суурь нь довтолгоо гэж хэлэхэд болохоор байна. Парламент руу итгэл хүлээлгэх асуудлыг оруулж ирсэн Ерөнхий сайдтай Ерөнхийлөгч шууд гардан тулаанд орох мэдэгдэл хийж буй нь энэ юм. Ерөнхийлөгч тавдугаар сарын 18-нд хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр цахим хуудсаараа дамжуулан дахин нэр дэвшихгүй гэх байх сууриа илэрхийлсний дараа Ерөнхий сайдыг "ажлаа өг", "өөрийнхөө хүсэлтээр огцор" гэх шахалтыг үзүүлсэн байдаг. Харин Ерөнхий сайд үүнээс зөрж намын бага хурлаа хуралдуулж, хамтарсан Засгийн асуудлыг ярьсан. Бүр цаашлаад парламент руу итгэл үзүүлэх асуудлыг оруулж ирж парламентад санал хураалгаж, хүнд байдалд оруулах хэмжээний зүйлийг эхлүүлсэн. Тэгвэл үүнд Ерөнхийлөгч ихэд эгдүүцсэн бололтой. Өнөөдөр болон маргааш ойрын хугацаанд өрнөх улс төрийн зүйлс тодорхой боллоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэд эрс хатуу улс төрийн тоглолт болон шахалтуудыг үзүүлнэ. Харин Л.Оюун-Эрдэнэ хэрхэн үүнийг тооцоолж давж гарах вэ гэдгийг нь харах л үлдлээ. Магадгүй парламентад итгэл хүлээлгэхтэй нь зэрэгцээд Ерөнхийлөгчийн талаас Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг шууд ярих магадлалтай. Эсвэл Л.Оюун-Эрдэнийн оруулж ирсэн итгэл үзүүлэх тогтоолын төслийг нь дэмжихгүй байх чиглэл рүү орж байх шиг байна.

Г.Лхагвадорж

Хуваалцах:230

СЭТГЭГДЭЛ (23)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Оюун-Эрдэнэ шиг муу ажиллаж байгаа дээр нь боловсролгүй ЕС байж болохгүйг иргэд ойлгож байгаа хурдан огцруул, орлогын шалга, хариуцлагын үүрүүл!

  • В
    ВАНГА

    ХҮРЭЛСҮХ EК -ЭЭС БУУГААД НАМЫН ДАРГА ЦААШЛААД EС БОЛОХ ЗАМАА ЗАСЧ БАЙНА ГЭЖ УНШИГДААД БАЙНА

  • З
    Зочин

    Монголд төр гж бн уу? Хулгайчуудын оромж болжээ. Хулгай, луйвар, хуйвалдаанаа улстөр гээд нэрлэчих юм яджаахад..ккк. Улстөр гэдгээ ойлгодогчгүй юм шиг бн. Нохой зодоон шиг л юм болохийн.ккк

  • З
    Зочин

    засаг тогтвортой бсан нь дээр урьд урьдын ерөнхий сайдуудаас Оюунэрдэнэ сайн ажиллаж бга ш дээ

  • З
    Зочин

    ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ДЭМЖИЖ БНА.

  • З
    Зочин

    "Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдыг огцруулах асуудал ярихтай зэрэгцээд Ерөнхийлөгчид дахин нэр дэвших цаашлаад гүйцэтгэх засаглалыг тогтворгүй болгож парламентын засаглал руу шилжүүлэх хувилбар улс төрийн хөшигний ард яригдаж байна гэх мэдээлэл гишүүдийн дунд яригдаж, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдэх болсон" гэжээ. Г.Лхагвадорж гэгч бичиж байгаа юмаа ойлгодог юм болов уу? Манай Монгол улс парламентын засаглалтай ажгуу.

  • З
    Зочин

    өмхий бааё хүүрний үсийг өөрийг нь буланд шахаж зайлуулаарай оюукаа

  • З
    Зочин

    Тэр цохилтоо өөрийн толгойдоо хийвэл яг таарна.

  • A
    Ard

    Ерөнхийлөгч браво!

  • G
    GG

    Yok-n zobshdee. erguu batsaaniig odoo hooj ybuulah heregtei yag unendee ter barag 5 jil bolohdoo hudlaa yrihaas oor oligtoi ajil hiisengui suuldeee battulgatai niilj mapjih tiisheegee l yblaa

  • З
    Зочин

    Ерөнхийлөгчээ дэмжиж байна. ОЭ огцруулаад Баттулга тэргүүтэй гадны гар хөлүүдтэй ял асуух цаг болжээ

  • З
    Зочин

    Энэ бол Оюун-Эрдэнэ, Элбэгдорж хоёрын дайн. Элбэгдоржийн тал мөнгөтэй. Манай Хүк мөнгөтэй талыг нь сонгож. Хүний л амьдрал юм даа.

  • З
    Зочин

    Ард түмэний амьдрал өдрөөс өдөрт дордож байна хүмүүс энэ улсаас дайжиж явахийг хүсэж байна даа Монгол улсыг минь бурхан ивээг

  • З
    Зочин

    Ухаа худаг болон бусад уул уурхайг төрд эргүүлэн авна гээд хэлчих. Олигархиудтай тэмцэнэ гээд хэлчихэж чадахгүй яваал дүлзэн шүүдээ. Новшийн эрдээ. Энэ ухнаагийн хүрэлсүх.

  • З
    Зочин

    Гал гарсан зодоон болох нь ээ

  • Z
    Zochin

    ODJARGALIIN BUUNII NOHOI. HURELSUH SHIG ADGIIN HULGAICH MONGOLD HEREGGUI. HURELSUH UHEJ BAIJ, MONGOL TUR ORSHIN TOGTNONO.

  • Z
    Zochin

    "1.Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ." гэж Үндсэн хуульд заасан. Тхр УИХ-д оруулсан төсөл нь бол Үндсэн хууль зөрчсөн төсөл байгаа

  • З
    Зочин

    Хүрэлсүх бол Монголын олигарихуудаар тэжээлгэж тэднийг хамгаалагч. Сү.Батболдын хулгайг илчилсэн Х.Баттулга руу хэрхэн дайрч байсныг түмэн олон мартаагүй. Одоо Ухаа худгийн талаар огт дуугарахгүй байгаа нь Оджаргалын тэжээвэр гэдгийн нотолгоо.

  • Г
    Ганболд

    Монголын улс төр таагүй үед мэдэгдэл гаргах биш өөрийн биеэр олны өмнө ил гарч байр сууриа хэлж хэвлэл мэдээллийн сурвалжлагч нарын асуултад хариулт өгөх нь зүйтэй болов уу даа...

  • З
    зочин

    эр хүндээ. манай Ерөнхийлөгч

  • З
    Зочин

    Хүрэлсүх анхнаасаа ийм золбин юманд итгэл үзүүлж ерөнхий сайд болгодог нь өөрийх нь хийсэн том алдаа. Чадвартай боловсролтой хүн тавьчихаар аажмаар өөрийг нь жийнэ гэж айсаных...Нөгөө итгэл үзүүлсэн хулгайч нь урсаад Жонхуугийн нөлөөлөл дор өр лүү нь өшиглөсөн. Одоо тэр новшоосоо салах гэж зовж байна. 32, 33 ын тулаанаас ч том дайн гарч магадгүй байдалд улс төр орчлоо

  • З
    Зочин

    Ухаа худаг гээд юмыг 34%-ийг Оджаргалаас авна гээд заралчихмаар юм.Хятад 14 төслийн Оюунэрдэний сүүлчийг барьц бол болоод бн чаавас!

  • G
    Gg

    Hurelsuh mcs-n ugnees garahguimda chaavass