Багш нь хаалга савснаас болж, хаалганы бариул 9 настай хүүгийн нэг нүд рүү орж, хүнд гэмтээжээ

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин 7 сек
100
legacy:TSEG/357FC52E-170E-DD1F-506D-A4ADA171E8DF.jpg

Булган аймгийн Тэшиг суманд энэ сарын 27-нд 10:30 цагийн үед 9 настай сурагч хүү рүү нэгэн багш хаалга савснаас болж, хаалганы бариул хүүгийн нэг нүд рүү орж, гэмтээсэн хэрэг гарчээ. Хэргийг аймгийн цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Хүү ЭХЭМҮТ-д хагалгаанд орсон бөгөөд биеийн байдал хүнд байгаа аж. Холбогдох албан тушаалтнууд энэхүү ноцтой асуудлыг үл ойшоож байгаад ар гэрийхэн нь гомдолтой байгаа тул хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандаж эхэлжээ.

Хүүгийн эгч "10:30 цагт биеийн тамирын хичээлийн дараа анги руугаа явж байхад нь багш нарын өрөөнөөс хаалга хүчтэй савж гарч ирээд дүү маань оногдсон. Нүд рүү нь хаалганы бариул орсон аймшигтай осол гарлаа. Нэг нүд нь найдваргүй болсон гэж эмч нар ярьж байна. Дүүгийн минь нэг нүд нь ухагдаж, хараагүй болсон. Тэр бариул 1 см цаашаа явсан бол тархи нь гоожих байсан гэж эмч хэлсэн. Аав, ээж хоёр нь юм ярих ч тэнхэлгүй, шоконд орчихсон. Сургуулийн орчин өөрөө аюулгүй байх ёстой. Гэтэл боловсролын салбарынхан арьсаа хамгаалаад "харамсаж байна" гэж үг хэлэхээс өөр зүйл алга. Боловсролын сайдын дугаарыг олоод залгатал утсаа авахгүй болохоор нь мессеж бичсэн. Хариу байхгүй. Өчигдөр Боловсролын газрын дарга Цогзолмаа руу ярьсан. Ирээд уулзаач гэтэл бас байхгүй. Салбарын хүмүүстэй нь ярих гэж заавал хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандах ёстой юм уу" гэв.

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин1 жил өмнө

    ба ариулных нь зургыг авсан өолов уу хүний нүдэнд ордог яасан хачин бариуль вэ стандарт гэж байгаа

  • З
    Зочин1 жил өмнө

    хүүхдийн орчин аюулгүй байх ёстой

  • З
    Зочин1 жил өмнө

    Ямар аймшигтай хэрэг вэ. Хөөрхий хүү

  • А
    Ахмад1 жил өмнө

    Хайран хүүхэд хэн ч харамсал илэрхийлээд эргээд нүдтэй болох биш.

  • А
    Алтай1 жил өмнө

    Хүү маань нэг удаа аймаар хөхөрсөн нүдтэй ирсэн. Тэгсэн гарч ирсэн хүүхэд хаалгаа саваад нүүр нүд цохигдоод ахиад дараагийн хүүхэд дахин саваад хоёр давтан цохиулж байр тарихаар ирэхдээ хөх ирсэн бодвол хэд хоногтоо хавдар нь буусан байх хамар нь гайгүй байсан тул өнгөрөөсөн дө . Хаалга аюултай

  • Z
    Zochin1 жил өмнө

    Aria denduu um hairan huuhed nudgui bolchihloo haramsarmaar

  • У
    Уншигч1 жил өмнө

    Ял өгөөд хорих хэрэгтэй. Яасан ууртай багш вэ?насаар нь багшийн ажлыг цуцлах

  • З
    Зочин1 жил өмнө

    Novshiig ooriin soholvol taarna

  • Э
    Э.Ганболд1 жил өмнө

    Эвий жоохон хүүхэд хорвоог харах нүдгүй Болно гэдэг чинь аюул шүү

  • Э
    Э.Ганболд1 жил өмнө

    Аймшигтай юмаа өөрөө багш хүн байж 9 Бодвол өөрөө хүүхэдтэй хүн байлгүй дээ