ЦЕГ: Нүдэндээ гэмтэл авсан 9 настай хүү ЭХЭМҮТ-д хагалгаанд орсон

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин 8 сек
60
legacy:2025/09/335936016_519146443626972_8678899266872278880_n.jpg

Цагдаагийн байгууллагад энэ сарын 27-ны өдрийн 10.00 цагийн орчимд Булган аймгийн Тэшиг сумын Жаргалант багийн нутагт байрлах Ерөнхий боловсролын сургуулийн сурагч хаалганд цохиулж баруун нүдэндээ гэмтэл авсан гэх мэдээлэл бүртгэгдсэн. Одоогоор шалгалтын ажиллагааг үргэлжилж байна. Хохирогч энэ сарын 28-ны өдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд нүдний хагалгаанд орсон байна.

Холбогдох албан тушаалтнууд энэхүү ноцтой асуудлыг үл ойшоож байгаад ар гэрийхэн нь гомдолтой байгаа тул хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандаж эхэлжээ.

Хүүгийн эгч "10:30 цагт биеийн тамирын хичээлийн дараа анги руугаа явж байхад нь багш нарын өрөөнөөс хаалга хүчтэй савж гарч ирээд дүү маань оногдсон. Нүд рүү нь хаалганы бариул орсон аймшигтай осол гарлаа. Нэг нүд нь найдваргүй болсон гэж эмч нар ярьж байна. Дүүгийн минь нэг нүд нь ухагдаж, хараагүй болсон. Тэр бариул 1 см цаашаа явсан бол тархи нь гоожих байсан гэж эмч хэлсэн. Аав, ээж хоёр нь юм ярих ч тэнхэлгүй, шоконд орчихсон. Сургуулийн орчин өөрөө аюулгүй байх ёстой. Гэтэл боловсролын салбарынхан арьсаа хамгаалаад "харамсаж байна" гэж үг хэлэхээс өөр зүйл алга. Боловсролын сайдын дугаарыг олоод залгатал утсаа авахгүй болохоор нь мессеж бичсэн. Хариу байхгүй. Өчигдөр Боловсролын газрын дарга Цогзолмаа руу ярьсан. Ирээд уулзаач гэтэл бас байхгүй. Салбарын хүмүүстэй нь ярих гэж заавал хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандах ёстой юм уу" гэв.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн1 жил өмнө

    Л.ЭнхАмгалангийн үеэс эхлээд зөвхөн диплом өвөртөлсөн хүүхдэд ээлгүй , дургүй хүмүүсээр багш нарыг бүрдүүлж эхэлсэн нь энэ аймшигт осол гарахад нөлөөлсөн байна . Хүүхэд гүйж явсан чиг ингэж хүчтэй цохигдох учиргүй .Тэр багш хаалгыг хэтэрхий хүчтэй савж нээсэн байна . Энэ бол хүүхэд бужигнасан орчныг үл тэвчих хандлагатай хүний сэтгэл зүйн илрэл байх талтай . Ер нь хүүхдэд дургүй дипломтой хүнээс хүүхдийг үнэн сэтгэлээсээ хайрладаг , багш мэргэжилд чин сэтгэлээсээ дур сонирхолтой хүн илүү дээр шүү дээ .

  • З
    Зочин1 жил өмнө

    Тэр хаалга хүчтэй савж нээсэн багш ажилдаа хи сэтгэл ханамжтай , сонирхолтой байдаг бол . Хаалга нээх үеийн сэтгэл зүйн байдал гээд мундгууд минь нэг шинжээд үзээрэй . Монголын боловсролын салбарыг цалин авахын төлөө цаг нөхцөөгчид дүүргээд байгаа юм бишүү . Л.ЭнхАмгалангийн эхлүүлсэн энэ гажуудлыг арилгахгүй бол иймжрхүү төстэй хэргүүд тамрахгүй дээ .

  • З
    Зочин1 жил өмнө

    Багш нараас зөвхөн диплом нэхж , тэдэнд гавъяад , ардын , заах аргач гэх мэт элдэв зэрэг дугаар олгон ялгададаг болсноос болоод сурагчдаа байтугай бие биенээ хайрлах сэтгэлгүй болж дээр үеийн цэргүүд дундын оны ялгаа гэдэг шиг дэглэлт хэлбэрийн юм явагддаг болсон . Энэ байдлыг сошиалаар

  • Х
    Хүүхдийн эрх1 жил өмнө

    Сургуулийн орчинд эргэн тойронд чинь хүүхдүүд байдаг гэдгийг мэдэрч явмаар. Багш нараа. Арай ч дээ. Та нарт даатгаж хүүхдээ тэр орчинд сургаж хүмүүжүүлэх гэж итгэж найдаж байлгасан, танай сургуулиар үйлчлүүлсэн эцэг эх өнөөдөр өчнөөн харамслыг өөрсдөдөө тээж байгаа байхаа. 9 настай, жаахан нялх хүүхдийг. Эвий гэж.

  • З
    Зочин1 жил өмнө

    хүний нүдрүү орчихдог ямар бариул вэ сургуулиуд том бөөрөнхий бариултай болгох хэрэгтэй юм ын.хүүхдүүд коридороор байнга явдаг байхад яагаад тэгж хаалга хүчтэй савж байгаа юм бэ тэр багшийн хатуу шийтгэх хэрэгтэй хуулиа ч маш нарийн болгох хэрэгтэй

  • З
    Зочин1 жил өмнө

    buruutai etgeediig olj huuliin hariutslaga huleelgehiig shaardaj bn