Зургаадугаар сарын 01-нд нийтийн тээврийн М:1А, М:3, Х:19, Ү:30 гэсэн чиглэлд өөрчлөлт оруулна

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:niitiin teever/362640290_610560761187854_885065104479235397_n.jpg

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын арга хэмжээний үеэр зарим гудамж замыг хааж байгаатай холбогдуулан 06:00-20:00 цагийн хооронд доорх зураглалын дагуу үйлчилгээ үзүүлнэ.

М:1А чиглэл: Таван шар - Мөнгөн завьяа чиглэлд өөрчлөлт орж Таван шар - Тэнгис кино театр хүртэл;

М:3 чиглэл: Архивын Ерөнхий газар - Сүхбаатарын талбай чиглэлд өөрчлөлт орж Архивын Ерөнхий газар - МУБИС - Ард кино театр хүртэл;

Х:19 чиглэл: Чингис хаан Олон улсын нисэх буудал - Сүхбаатарын талбай чиглэлд өөрчлөлт орж Чингис хаан Олон улсын нисэх буудал - 120 мянгатын автобусны буудал хүртэл;

Ү:30 чиглэл: Сүхбаатарын талбайн төв зогсоол - Натур худалдааны төв - Жанжин клуб чиглэлд өөрчлөлт орж Сүхбаатарын талбайн өмнөх зогсоолд зогсон, Хүнсний 1-р дэлгүүрээр буцаж эргэн Хүүхдийн соёл амралтын хүрээлэн - Натур худалдааны төв - Жанжин клуб маршрутаар явахаар боллоо.

legacy:niitiin teever/6839701f58634c4a0f56001a.jpg legacy:niitiin teever/6839702c58634c4a0f56001c.jpg legacy:niitiin teever/6839702758634c4a0f56001b.jpg legacy:niitiin teever/6839703258634c4a0f56001d.jpg