Багахангай-Хөшигийн хөндийн төмөр зам Зүүнбаян-Хангийнхаас долоо дахин хямд

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин 17 сек
180
legacy:2025/05/DEEGIYSAYD.png

“Бодь” группийн төмөр зам барих ханш өндөр. Жишээ нь,

Зүүнбаян-Хангийн төмөр замыг 1.2 тэрбум ам.доллараар барьж байлаа. Гурван жилийн өмнө “Бодь”-ийн Д.Баясгалан “Улсаас 220 сая ам.долларын авлагатай” хэмээн зогсож байсныг санаж буй биз ээ.

Богдхан төмөр замыг барих зардлаа 1.5 тэрбум ам.доллароор ярьж, үүнийгээ нүүрсээр бартерлаж авна гэж тохирсон удаатай. Х.Баттулгын үед. Гэтэл “УБТЗ”-аар барьцаалан “РЖД Строй”, “Развин” зэрэг “РЖД”-ийн охин компаниудаар тулгахыг шахаад холболтын цэгээ өгдөггүй, эсэргүүцэлтэй тулгараад гацаж орхиод байна. Монголчууд барьж чадаагүй энэ замаа хэчнээн ч жил ярьцгаав. Одоо ч хэвээрээ.

Тиймээс Засгийн газар гурван жилийн өмнөөс Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн замыг дорвитой хөдөлгөж эхэлсэн. Жилийн өмнөөс ажил гараанаасаа гарсан байдаг. Сайд “Б.Дэлгэрсайхан”-аар овоглодог компани “Бодь” группийн дуугардаг үнийн яг талаар нь барьж буй аж. Өөрөөр хэлбэл, долоо дахин бага үнээр буюу 230 сая ам.доллараар жилийн дотор бариад ашиглалтад оруулах гэж байна.

Хамгийн гол нь ганц төмөр замаараа хоол хүнс, эм тариа, хүүхдийн тэжээлтэйгээ холиод аюултай бараа тээвэрлээд байгаа асуудлаа дотооддоо шийдэж буй. Аюулгүй байдлаа хамгаалж байгаа асуудал нэн тэргүүнд яригдана.

Харамсалтай нь энэ замыг Хүннү хот руу хөтөлж хөгжүүлэхээс болоод зарим логистикийн компаниуд эрх ашгаа хамгаалж, зарим нь улстөрчийг лоббидож, зарим нь сөрөг мэдээлэл гаргах болсон. Үүн дээр хуучин сайдаар ажиллаж байсан, терминал барихаар зэхэж байсан хувийн ашиг сонирхолтой улстөрчид ч хүч нэмж байгаа аж.

Б.Дэлгэрсайхан сайдаасаа буухдаа төмөр замаа хуулаад аваад явчихгүй нь ойлгомжтой шүү дээ. Төрийн бодлого хэрэгжиж байгаа асуудлыг харлуулахдаа хэмжээ хязгаартай байцгаая.

Хуваалцах:180

СЭТГЭГДЭЛ (18)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Н
    Нэргүйбаатар1 жил өмнө

    Өмнө нь Төв аймгийн Баян сум хүртэл бариад хаясан шороон далан яах бэ? Бас их хөрөнгө зарагдсан харагдаж байна лээ дээ.

  • М
    Махан толгойтой Г.Лхагвадоржоо!1 жил өмнө

    Ubn.mn сайтын редакцийн бүрэлдэхүүнд нь наад захын арифметик бодлого бодож чадах, математикийн бага ангийн боловсролтой сэтгүүлчид тоймчид байхгүйг нотолсон инээдтэй мэдээ байна. Таван Толгой-Гашуун сухайтын 267 км төмөр зам нь 2 өртөө, 6 зөрлөгийн барилга байгууламжаас бүрдэнэ. Нэгдүгээр зэрэглэлийн UIC-60 зам төмөр бүхий уулзваргүйгээр 16 гүүр, 172 байршилд үер заылуулах хиймэл байгууламжтайгаар баригдсан нэгдүгээр зэрэглэлийн, онц хүнд даацын төмөр замыг олон улсын өртөг тарифаас 5 дахин хямдаар бүтээн байгуулсан. 7 дахин хямд гэж, тэнэгтээд байгаа, Багахангай-Хөшгийн хөндий төмөр зам нь 102,5 километр урттай, гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй, 2,5 километр урт гүүрэн байгууламжтай ЗОРЧИГЧ тээврийн хөнгөн төмөр зам. 267 км хүнд даацыэ төмөр замыг, 102 км зорчигч тээврийн хөнгөн төмөр замтай харьцуулаад эрваатаад байгаарай! Тэнэг гөлгөө! Чи Приусын үнэ төлөөд Тоёото ланд 300 авч унах уу? Гөлгөө. Харьцуулахдах тоо бодож сураарай Ubn.mn ниы редакцаа.

  • З
    Зочин1 жил өмнө

    Монголынбаялагыг зөөх өөрийнх нь зам болно

  • З
    Зочин1 жил өмнө

    Монгол улсын 100%-н эзэмшилтэй төмөр замын сүлжээтэй болъё. Эхний коридорыг Улаанбаатар-Лүн-Дашинчилэн-Батцэнгэл-Их-Уул-Тосонцэнгэл чиглэлд барья.

  • Ү
    Үнэн1 жил өмнө

    Тийм шүү.Юм үзсэн хөрөнгөтэй баян хүн гэж ийм л байдаг.Сайд хийсэн ч үр өгөөжтэй юм даа.

  • И
    Иргэн1 жил өмнө

    МАН-АН-Н мафиуудын эрх ашиг гэхээсээ Монгол улсын эрх ашгийг эхэнд нь эрэмбэлэх нь жудагтай юм уу даа!!! Мафиууд ч яаахав өнөөдөр бол өнөөдөр маргааш бол маргааш ертөнцийн мөнх бусыг үзүүлээд арилна , Монгол улс Монголын үр сад үеийн үед сайхан амьдрах эх орон үлдэнэ дээ!!! Түүхэнд хараар үлдэх муу юм хийхгүй сайдаасаа явсан нь нэр цэвэр шүү!!! Амжилт хүсье

  • З
    Зочин1 жил өмнө

    Ха ха дэлгэрсайхан мэт нь улсын ажил хийж гийгүүллээ юу. Өлөн царайлсан новшнууд бус уу

  • З
    Зочин1 жил өмнө

    Тийм л үхэрнүүд дээ

  • З
    Зочин1 жил өмнө

    Монголын уул уурхай, дэд бүтцийн салбарт олон жил тогтвортой ажилласан, олон мянган хүнийг ажлын байраар хангаж ирсэн хүний хөдөлмөрийг хүндэлье.

  • З
    Зочин1 жил өмнө

    Б.Дэлгэрсайхан гуай бол нутаг усаа хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн бизнесмен, улстөрч хүн. Алдаа оноотой ч хийсэн бүтээсэн нь бодитой байдаг.

  • З
    Зочин1 жил өмнө

    Б.Дэлгэрсайхан гуай бол нутаг усаа хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн бизнесмен, улстөрч хүн. Алдаа оноотой ч хийсэн бүтээсэн нь бодитой байдаг.

  • З
    Зочин1 жил өмнө

    Хүний хийсэн бүтээснийг үгүйсгэх амархан ч, өөрөө 3000 вагонтой хэмжээний бизнесийг босгоно гэдэг тийм ч амар зүйл биш шүү.

  • З
    Зочин1 жил өмнө

    Дэлгэрсайхан гишүүн бол нутгаа гэсэн сэтгэлтэй, улс төрөөс үл хамааран хийж бүтээдэг хүн. Бүтээж байгааг нь үнэлэх хэрэгтэй.

  • З
    Зочин1 жил өмнө

    Дэлгэрсайхан гишүүн бол нутгаа гэсэн сэтгэлтэй, улс төрөөс үл хамааран хийж бүтээдэг хүн. Бүтээж байгааг нь үнэлэх хэрэгтэй.

  • З
    Зочин1 жил өмнө

    Баримтгүйгээр хүнийг буруутгах нь эрсдэлтэй. Хэн нь ч бай, хууль шүүх үнэн зөвийг шийддэг. Харин хийсэн бүтээснийг нь бид хүндэлж суръя.

  • O
    Ochir1 жил өмнө

    Олон жил улс төр, бизнесийн замналд явсан ч ёс зүй, зарчмаа алдаагүй цөөхөн хүмүүсийн нэг. Түүнийг мэдэх хүмүүс хувь хүнийх нь зан чанарыг үнэлдэг.

  • A
    Admin1 жил өмнө

    Зөв хүний зарчимтай, зөөлөн дуугараад хатуу зан гаргах чадвартай лидер гэж хардаг. Ийм хүмүүсээс залуус үлгэр авч болно.

  • З
    Зочин1 жил өмнө

    Ашиг сонирхлын зөрчилтэй 5 САЙД энэ ЗАСГИЙН газрын бүрэлдэхүүнд орж ажилласан нэрээр хулгай хийлээ. Данхад их хэмжээний авилга өгсөн Чойжилсүрэн, хувийн төмөр замтай Дэлгэрсайхан хоёр бол хамгийн ноцтой нь...ж.Энхбаяр, Ч.Номин, П.Наранбаяр г.м