Төрийн айлчлалтай холбоотойгоор маргааш, нөгөөдөр дараах замуудыг түр хаана

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
10
legacy:dolgion miss/NewFolder/am.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов зургаадугаар сарын 1-2-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Айлчлалтай холбогдуулан тавдугаар сарын 31-ээс зургаадугаар сарын 2-ны өдрүүдэд Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутаг Их Монголын гудамж, Олимпийн гудамж, Энхтайны өргөн чөлөө, Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө зэрэг гудамж замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийгдэнэ.

Энэхүү айлчлал нь 1992 онд Монгол, Туркменистаны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших хугацаанд Туркменистаны Ерөнхийлөгчийн түвшинд хэрэгжиж буй анхны төрийн айлчлал бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2024 онд Туркменистан Улсад хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал юм.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийж, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Монгол Улс Туркменистан Улстай 1992 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин1 жил өмнө

    Энэ нэг тэнэг дарангуйлагчийг урьж яадаг байнаа. Дундад Азийн Хойд Солонгос бол Туркменстан улс. Асар их баялагатай ард түмэн нь өлсгөлөнд нэрвэгдсэн хаалттай улс. Тэнд интернэт гар утас хатуу хяналттай гадаадын зочид жуулчид хөрөнгө оруулалт байхгүй ард түмэн нь эрх чөлөөгүй 30 нас хүрээгүй хүнд гадаад паспорт олгодоггүй дундад цалин 200 ам доллар гадаадын хэвлэл мэдээлэл байхгүй хоцрогдсон хаалттай улс