ЦЕГ: 17 настай хүүхэд жолоо барьж яваад осол гаргаж, ослын улмаас 4 хүүхэд гэмтэж, 3 хүүхэд нас баржээ

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
70
legacy:2025/09/osolttsaubncopy.jpg

Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 05 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд “Зам тээврийн осол гарч хүн нас барсан байна” гэсэн дуудлага бүртгэгдсэн. Ослын улмаас 4 хүүхэд гэмтэж, 3 хүүхэд амь хохирсон харамсалтай хэрэгт Баян-Өлгий аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулж байна.

Урьдчилсан байдлаар насанд хүрээгүй хүн 17 настай эрэгтэй нь төрсөн ахын эзэмшлийн приус 20 маркийн автомашиныг жолоодон явсан нь тогтоогдоод байна.

Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, тээврийн хэрэгслийн жолоо шилжүүлэхгүй байх, хүүхдийн аюулгүй тээвэрлэлтийг ханган замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөж байна

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин1 жил өмнө

    худлаа дөө.17 той хүүхэд барьж байсан гээд хэргээс мултарч байна л даа.согтуу барьж яваад олон хүүхэд алсан биз.

  • З
    Зочин1 жил өмнө

    Хүүхдүүдээ эрхлүүлээд байвал ийм юманд хүргэнэ шүү

  • T
    Tsogoo1 жил өмнө

    Haramsaltai yumaa

  • З
    Зочин1 жил өмнө

    Өглөөний 5 цагийн үед хараа хяналтгүй 4 хүүхэд зам дээр юу хийж явсын болдоо хөөрхий.Ер н хүүхдүүд хараа хяналтгүй их явах болжээ

  • Э
    Эгэл1 жил өмнө

    Маш харамсалтай,эцэг эхчүүдээ том хүүхдүүддээ хараа хяналт сулруулж болохгүй шүү

  • З
    Зочин1 жил өмнө

    Бага насны хүүхдүүд урьд өмнө нь амьдарч байгаагүй шинэ иргэд шүү дээ Эцэг эхчүүд байнга биш юмаа гэхэд хааяадаа ингэж болохгүй осолтой аваартай амь насаараа хохирч болно гэдгийг сануулж байгаач

  • Ц
    Ц.Нарантуяа1 жил өмнө

    Эцэг эх !!! Эмээ өвөө нарын!!! хүүхдүүдээ хайрлаж хүний хүүхдүүдээс илүү сайхан амьдруулж байгаа нэрийн дор!!! үхэлд хүргэж байгаа үйлдэл ??? Харамсалтай ??? Хүүхэл нас бол хүүхэд өсвөрийн насны тодорхой хугацаа.