Сонгинохайрхан дүүрэг Улсын хүүхэд залуучуудын гадна талбайд “Монгол хүүхдүүд-2025” арга хэмжээ зохион байгуулж байна

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
00
legacy:2025/06/so1.jpg

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, эрүүл аюулгүй орчинд хүүхэд багачууд гэр бүлтэйгээ чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Монгол хүүхдүүд-2025” арга хэмжээ болж байна. Уг арга хэмжээг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улсын хүүхэд, залуучуудын театр, дүүргийн цагдаагийн газар, Дэлхийн зөн олон улсын байгууллага, биеийн тамир спортын хороо, Жаргалант тосгоны соёлын ордон, хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс, Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг, боловсролын хэлтэс, хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, онцгой байдлын хэлтэс хамтран зохион байгуулж байна. “Монгол хүүхдүүд-2025” арга хэмжээ хоёр үе шаттайгаар үргэлжлэх ба бага насны хүүхдүүдэд зориулсан хөтөлбөр өглөө 10:00-15:30 цаг хүртэл, өсвөр насны хүүхдүүдэд зориулсан хөтөлбөр 16:00-19:15 цаг хүртэл болно. Арга хэмжээгээр хөгжөөнт тоглоом, уралдаан тэмцээн, соёл, урлагийн арга хэмжээ, үлгэрийн баатруудын үзүүлбэр, open mic зэрэг болно. Мөн төрийн байгууллагуудын үйлчилгээ, задгай талбайн үйлчилгээ, сэтгэлзүйн зөвлөгөө, мэдээллийг иргэдэд Улсын хүүхэд залуучуудын театрын гадна талбайд үзүүлж байна.

legacy:dolgion miss/NewFolder/so2.jpg legacy:dolgion miss/NewFolder/so4.jpg legacy:dolgion miss/NewFolder/so5.jpg legacy:dolgion miss/NewFolder/so7.jpg legacy:dolgion miss/NewFolder/so6.jpg legacy:dolgion miss/NewFolder/so8.jpg legacy:dolgion miss/NewFolder/so9.jpg legacy:dolgion miss/NewFolder/so10.jpg