Л.Оюун-Эрдэнэ: Ухаахудагийн асуудал том ДОРГИЛТ болдог юм билээ. Яалт ч үгүй улсын хэмжээний БЯРТАЙ юм

Улс төр
Delgertsetseg
Унших: 1 мин
30
legacy:Oyunerdene 2024/chuulgan/Erunhii said Oyun-Erdene.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх асуудлыг хэлэлцэж байна. Хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлсэн юм. Тэрбээр "Ухаахудагийн асуудал том ДОРГИЛТ болдог юм билээ. Яалт ч үгүй улсын хэмжээний БЯРТАЙ юм. "Эрдэнэт"-ийн 49 хувь гээд Д.Эрдэнэбилэгтэй тулж байлаа. Ийм хэмжээний асуудал үүсэж байсангүй. Нөлөө бүхий улстөрчид нь нийлээд блоклочхоор ордонд ХҮЧ АЛДАЖ байна" гэсэн юм.