Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Намынхан нь Л.Гантөмөр даргыг МАН-д Ерөнхийлөгчийн сонгуулийг өгөх гэж байна гэж хардсан гэж би ойлгосон

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:oyun erdene/OYUK CHUULGAN/o2.png

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Х.Тэмүүжин гишүүн гарын үсэг цуглуулж байх үед “Хамтарсан ЗГ ҮХНӨ хийх, ард нийтийн санал асуулга явуулах асуудлыг яриагүй учраас санаа битгий зов” гэж хэлсэн.

Намынхан нь Л.Гантөмөр даргыг МАН-д Ерөнхийлөгчийн сонгуулийг өгөх гэж байна гэж хардсан гэж би ойлгосон. Мөн тусгай хяналтын хорооны үеэр Б.Энхбаяр, Х.Тэмүүжин хоёр санал зөрсөн" гэлээ.