Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ШУУРХАЙ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганы хуралдаанд оролцож өөрийн байр сууриа илэрхийлэх гэж байна
30

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх асуудлыг хэлэлцэж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авч дууслаа. Дараа нь УИХ-ын гишүүд үг хэлж эхлээд байна. Тэгвэл яг одоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хуралдаанд оролцож өөрийн байр сууриа илэрхийлэх гэж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Их хурлын танхимд хэлсэн үгэндээ "Ерөнхийлөгчийн дэмжлэг байхгүй болсон" гэсэн бөгөөд ямар нэгэн хувийн харилцаа байхгүй гэх байр суурийг илэрхийлсэн билээ.



