Энэ сарын 6-ны өдрийг хүртэл хямд үнэтэй нөөцийн махыг 40 байршилд худалдаалж байна

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:mah/maha.jpg

Нийслэлийнхний хаврын махны хэрэгцээг хангах нөөцийн махны өргөтгөсөн худалдааг тавдугаар сарын 31-ны өдрөөс эхлэн есөн дүүргийн 40 байршилд худалдаалж буй.

Худалдаа энэ сарын 6-ныг дуустал үргэлжлэх бөгөөд хонины махыг гулуузаар килограмм нь 10,000 төгрөг, үхрийн махыг 13,000 төгрөгөөр тус тус борлуулж байгаа юм. Нийт 446 хүнсний дэлгүүрт борлуулж буй энэхүү өртгөтгөсөн худалдаа нь зах, худалдааны төвүүдэд зарж буй махны үнээс илүү хямд үнээр хэрэглээний мах авах боломжийг бүрдүүлж өгсөн билээ.