ДЭЭД ШҮҮХ: П.Батчулуун эмчид холбогдох хэрэгт шүүх  хуулийг зөрүүтэй хэрэглэсэн эсэх ХААЛТТАЙ хэлэлцэж эхэллээ

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
20
legacy:2025/06/d1.png

Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулууныг хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцож, анхан болон давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2.6 жилийн ял оноосон юм.

Улмаар улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн тавдугаар сарын 2-нд П.Батчулууны өмгөөлөгч Б.Баяраа, Г.Оюунцэцэг, Б.Цэнгүүн, Э.Ганбат, Н.Ариунболд нарын гаргасан гомдлыг хүлээн авч хэлэлцэхээр болсон байдаг.

Ингэхдээ шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн эсэх, Эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой эсэхийг өнөөдөр хэлэлцэж буй юм.

Сануулахад, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 207 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 326 дугаар магадлалтайгаар шүүгдэгч П.Батчулуунд холбогдох 6 хавтас хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баяраа, Г.Оюунцэцэг, Б.Цэнгүүн, Э.Ганбат, Н.Ариунболд нарын гаргасан гомдлуудыг тус тус үндэслэн прокуророос гаргасан саналын дагуу яг одоо хаалттай хэлэлцэж байна.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хүн амьтай байхад эрхтэн салгаж авдаг,эмч нар хүн алж байгаа,үхсэн хүний эрхтэн ажиллахгүй учир авдаггүй юм.Эмч нар хүмүүсийг хуурч эрхтэн авч байна.

  • Ш
    Шүүхэд нөөөлөх гэсэн оролдлогоо зогсоо!!!

    "Талийгаачийн эд эрхтэнийг өвчтэй, зовлонтой нэгэнд бид шилжүүлж суулгана" гэж ар гэрээс нь уйлан дуулан байж зөвшөөрөл авчихаад, машины эд анги тонож байгаа юм шиг бусад эд эрхтэнийг нь тонон дээрэмдсэн гэмт хэрэгт тохирсон ялыг шүүхээс өгсөн. Эмчийн сайхан сэтгэлийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй, зөвхөн зөвшөөрөлгүй тонож дээрэмдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн ял оноосон гэдгийг дэмжээд байгаа нөхдүүд маш сайн ойлгож ав. Монгол хүн гэдэг бусдыг энэрч хайрлах сэтгэлтэй, талийгачийн хойчийн буянд машид хүндэтгэлтэй хандаж, төрсөн биенд нь үзэг балаар тэмдэг тавьж дахин бидэндээ эргэн төрөөсэй гэж дотроо залбирч, талийгаачийн сэтгэл оюун, сүнсийг нь хүндэтгэж 49 хоног дотроо буян үйлддэг тийм л өгөөмөр, нинжин сэтгэлтэй ард түмэн.