ДЭЭД ШҮҮХ: П.Батчулуунд холбогдох хэргийг хоёр шатны шүүх шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг зөв тогтоосон атлаа эрх зүйн дүгнэлтийг хийхдээ алдаа гаргасан гэж үзэж, ЦАГААТГАЖ шийдвэрлэлээ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин 1 сек
10
legacy:batchuluun emch/Capture2.jpg

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар П.Батчулуунд холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баяраа, Г.Оюунцэцэг, Б.Цэнгүүн, Э.Ганбат, Н.Ариунболд нарын гаргасан гомдлуудыг тус тус үндэслэн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч П.Батчулууныг хууран мэхэлж хүний эд, эрхтнийг авсан гэм буруутайд тооцож, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн магадлалаар шүүгдэгч П.Батчулуунд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шүүгдэгч П.Батчулуунд холбогдох хэргийг хянан хэлэлцээд хоёр шатны шүүх тус хэргийг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг зөв тогтоосон атлаа эрх зүйн дүгнэлтийг хийхдээ алдаа гаргасан гэж үзэж, түүнд холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэлээ.

Тухайлбал, П.Батчулуун зөвшөөрлийн журмыг зохих ёсоор баримтлахгүйгээр амьгүй донороос эрхтнийг авсан нь тогтоогдсон боловч ашгийг хичээх, ялгаварлах гэх зэрэг гэмт санаа сэдлийг агуулж үйлдээгүй тул Эрүүгийн бус харин Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулж, хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэлтэй гэж үзсэн байна.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Илжирч ялзарч, авилгалд идэгдсэн шүүх сөнөтүгэй!!!

    Шүүгчдэд нөлөөлөх оролдлогыг нийт 6 удаа гаргаж, хүний эд эрхтэнийг тонон дээрэмддэг гэмт хэргийн бүлэглэлийн гишүүдийн хам хэрэг нь илрэх гээд Дээд шүүхийн шүүгчдийн аманд 10 тэрбумыг чихээд “ямар ч гэм буруугүй” гэж цагаатгалаа. Энэ улсад ер нь ингэхэд хууль, шүүх засаглал гэж байх хэрэг байна уу? Анхан болон Давж заалдах шатны шүүгч нар ямар ч хууль мэдэхгүй эргүү малууд байсан гэсэн үг үү??? "Талийгаачийн эд эрхтэнийг өвчтэй, зовлонтой нэгэнд бид шилжүүлж суулгана" гэж ар гэрээс нь уйлан дуулан байж зөвшөөрөл авчихаад, машины эд анги тонож байгаа юм шиг бусад эд эрхтэнийг нь тонон дээрэмдсэн гэмт хэрэгт тохирсон ялыг шүүхээс өгсөн тохиолдол байсан боловч, Дээд шүүх Монгол Улсын хуулийг уландаа гишгэж улныхныг дэндүү дорд үзлээ. Хэдэн зуун тэрбумын хөрөнгөтэй, Сэлэнгийн Шаамарын цэвэр цусны хятад, хүний эд эрхтэнийг 10 жил тонон дээрэмдсэн гэмт хэрэгтэн наранд гарлаа!