122 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга угсралтын ажил 75 хувьтай байна

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:2025/06/NewFolder/6840e69858634c4a0f5600a3.jpg

Баянзүрх дүүргийн 15 дугаар хороонд байрлах 122 дугаар цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар 75 хувийн гүйцэтгэлтэй байна.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй тус цэцэрлэгийн өргөтгөл нь тэнхлэгээрээ 43мX13м хэмжээ бүхий, хагас зоорьтой хоёр давхар барилга байхаар төлөвлөгдсөн. Одоогоор дотор засал болон гадна тохижилтын ажлууд хийгдэж байна.

Өргөтгөл ашиглалтад орсноор хамран сургах тойргийн цэцэрлэгийн насны хүүхдүүд илүү тав тухтай орчинд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжтой болохоос гадна багш, ажилчдын ажиллах орчин нөхцөл илүү сайжирна.