Барилгын өргөтгөлийн хэсэгт гарсан галыг бүрэн унтраажээ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/06/NewFolder1/449461206_7653645961414852_3318698322711150984_ncopy.jpg

Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороонд барилгын хашаанд бодис шатаж байна гэсэн дуудлага өчигдөр 14:29 цагт иржээ. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 2 давхар барилгын өргөтгөлийн хэсэг шатаж байсан.

Нэмэлтээр Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид шуурхай ажиллаж галын тархалтыг 15:27 цагт зогсоон, 16:32 цагт галыг бүрэн унтраасан байна.