Г.Тэмүүлэн: Нам доторх залуу үеийнхээ төлөөлөл болж эрүүл улстөр, үзэл санаанд суурилсан бодлогын өрсөлдөөнийг төлөвшүүлэхээр Ерөнхий сайдад өрсөлдлөө

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
160
legacy:2025/06/temuulen.jpg

МАН-ын VII бага хурал өчигдөр болж заалнаас УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн өөрийн нэрийн дэвшүүлж санал хураалгасан билээ. Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудастаа "Эдийн засагт нүүрлэж буй хүндрэлийг эрсдэл багатайгаар даван туулах нь энэ цагийн хамгийн чухал асуудал болж байна. Энэ ч үүднээс бодит өөрчлөлт, үр дүн авчрах шийдэл бүхий эдийн засгийн эрх чөлөөний бодлогыг дэвшүүлэн МУ-ын Ерөнхий сайдад өрсөлдлөө.

Энэ цаг үед нэн яаралтай төрөө жижиглэж, төсвөө танах, том төслүүдийг эрэмбэлэн хойшлуулах, инфляци өдөөж буй импортын хэрэглээгээ хязгаарлах нь бодит алхам болохоор байна.

Харин эдийн засгаа тэлэх үүднээс иргэд, ААН, хувийн хэвшлээ дэмжиж, чөлөөт зах зээлийг эрхэмлэх, төрийн өмчит компаниудаа олон нийтийн болгон баялгийн болон орлогын дахин хуваарилалтыг татвар, нийгмийн даатгалын тогтолцоогоор шинэчлэх нь бодлогын шийдэл болохоо танилцууллаа.

Нам доторх залуу үеийнхээ төлөөлөл болж ил тод, нээлттэй, ёс зүйтэй, эрүүл улстөр, үзэл санаанд суурилсан бодлогын өрсөлдөөнийг төлөвшүүлэхээр өрсөлдсөн нь нэр төрийн хэрэг байлаа. Итгэж дэмжин саналаа өгсөн намын хамт олон Та бүхэндээ талархал илэрхийлье.

Хамт өрсөлдсөн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Г.Занданшатар танд амжилт хүсье. Таны тэргүүлэх Засгийн газар олон түмний хүлээлтэд нийцэн, итгэлийг дааж ажиллана гэж итгэж байна" гэжээ.

Хуваалцах:160

СЭТГЭГДЭЛ (16)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Бурхан минь энэ л биш шүү

  • З
    зочин

    Энэ гөлөг чинь ард түмнийг тэнэг гэж доромжлоод байна уу. Хэн бэ гэдгээ мартжээ. Сануулаад өгөх үү. Мартаагүй шүү.

  • З
    Зочин

    Тэгээд зандантйгаа женкотойгоо чамайг жаргахыг харнаа

  • З
    Зочин

    Уг нь зөв сонголт байсан юм даа

  • З
    Зочин

    Хувийн хэвшлийг дэмжинэ гэнээ өөрөө тэдний боломжийг хулгайлж байснаа мартчихсан том бааж байнаа

  • З
    Зочин

    ЖДҮ чин дээ. Хир угаадаг бизнестэй ЖДҮ гээс зээл аваад баригдсан

  • З
    Зочин

    Хулгайч нарын төлөөлөл төрд хэрэггүй. Удам дамжсан хулгайч

  • З
    Зочин

    Хулгайчын хүү эрх мэдлийн төлөө үхэх н өөрийгөө дэвшүүлж их улайрч байгаа хүнээр төрийн жолоо бүү атгуул гэсэн үгтэй

  • З
    Зочин

    Хамгийн зөв сонголт байсан юм азгүй улс юм даа

  • З
    Зочин

    Чиний хийсэн нүглийг үр хүүхдэд чинь нялзаагаад байвал зөв юм байна тээн

  • З
    Зочин

    Тэгвэл та нар тэгээд эргүү женкогынхоо боол болоод мангар занданшатараараа удирдуулаад сөнө

  • З
    Зочин

    тийн ш дэ эцэг нь эрдэнэтийн захирал бж бгаад асуудалд ороод бсан биз дээ эх нь бөөр алаг бол хүү нь шийр алаг

  • З
    Зочин

    энэ Ганзориг гуайн хүүхэд худлаа аав нь эрдэнэтийн захирал бсан биз дэ

  • У
    Уншигч

    Уул уурхайн эсхүл эдийн засгийн хөгжлийн сайдад яг л тохирох хүн. Ийм мэдлэгтэй залуусыг эртхэн шиг сайтар ашиглаж хямралаас гарах ёстой

  • Z
    Zochin

    Сүүлийн үед хараад байхад арай онолын талын мэдлэгтэй эрүүл юм ярьдаг гишүүн гэж харагдаад байгаа. Зарим 1 долоогч, хөхөгч нар шиг биш. Өөрийн үзэл бодол, итгэл үнэмшилтэй залуу гэж харагдаж байгаа даа.

  • З
    Зочин

    Г.Тэмүүлэн бол авилгалчид, уурхайн олигархуудын төлөөлөл.