Г.Занданшатарыг Ерөнхий сайдад томилуулах асуудлыг өнөөдөр Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
70
legacy:2025/06/50b2e2a430234823adbcfb99efedbe21.webp

МАН-ын VII Бага хурал өчигдөр болж, Удирдах зөвлөлөөс оруулсан саналын дагуу ЕТГ-ын дарга Г.Занданшатарыг Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилуулах нь зүйтэй гэж үзэн нийт гишүүдийн 67 хувь нь дэмжсэнээр бага хурлын тогтоол гарсан байдаг.

Тэгвэл Бага хурлаас гарсан уг тогтоолыг өнөөдөр Ерөнхийлөгчид өргөн барих юм. Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12.2 дахь хэсэгт "Улсын Их Хуралд олонх суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч 5 хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна" гэж заасны дагуу процесс өрнөх юм.

Сануулахад, Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг УИХ энэ сарын 02-ны өдөр хэлэлцэж, зургаадугаар сарын 03-ны шөнө санал хураахад гишүүдийн олонх дэмжээгүй тул Үндсэн хуулийн 44.2 дахь хэсэгт зааснаар огцорсонд тооцсон билээ. Тухайн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор дараагийн Ерөнхий сайдыг томилох хуультай.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ч
    чя

    Хүрэлсүх энэ хүнээ л ЕС-д болгож Ухаахудагт найр тавьж өгч байгаа юм биш үү. Занданшатар БХ-ых Оджаргал мөн л БХ-ых, иймээс Баялгийн санд Оджаргал 34 хувиа өглөө юу? ёстой хуцваа ш дээ.

  • З
    Зочин

    Хүнийг хэлэх маань ч яамай. АН өөрснөө Женкодоо алуулхаа мэдэхгүй л байна уу?

  • З
    Зочин

    Хэнтийн Бэрхийн ах дүү 2 с салж чадаагүй байж байтал Баянхонгорын хамаатангуудын гарт орвоо хөөрхйи

  • З
    зочин

    Занданшатар чадахгүй дээ... Зориг бхгүй, халирамтгай, дээр нь мэдрэл жаахан тийм гар ш дээ

  • З
    Зочин

    Тогтолцоогоо өөрчлөхгүй бол хулгайчийг хулгайчаар л солино залуу олон хоног жагссаны хэрэг гараагүй нөгөө талдаа хүн солигдоод ямарч ч өөрчлөлтгүй яг хэвээрээ л бна

  • З
    Зочин

    Монгол ардын намыг одоо дэмжихгүй шинэчлэл байхгүй хуучнаараа байна гэдгээ баталчихлаа

  • К
    кк

    зөвшилцөх гэнүү жүжиг шууд ок гэна Женкогын хүн МАНын бага хурлаар ногоон гэрлээр гараад ирлээ МАН д дарангуйлал тогтожээ МАН ын залуус жэнкогоос салж чадсангшй