Их дүйчин өдөр 550 хүн бэртэж ГССҮТ-д ханджээ

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:2025/06/20131030044836c6cc6a77copy.webp
legacy:_shariljjj/1/20131030044836c6cc6a77copy.jpg

Өчигдөр бүх нийтийн амралтын өдөр буюу Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиосон. Энэ өдөр 550 хүн бэртэж гэмтсэн шалтгаанаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай түргэн тусламжид ханджээ.

Тус төвд хандсан хүмүүсийн тэн хагас нь буюу 251 хүүхэд эмнэлгийн тусламж авсан болохыг эмнэлгийн статистик мэдээллээс харж болно. Мөн өнгөрсөн хоногт яаралтай мэс засалд дөрвөн хүн орсон бол эрчимт эмчилгээний тасагт 22 хүн хэвтэн эмчлүүлж байна.