Ханхонгор суманд “Залуучууд хөгжлийн төв” нээлтээ хийснээр Өмнөговь аймгийн бүх сумдад залуусыг хөгжих орчныг бий болголоо

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
20
legacy:2025/06/NewFolder1/506464233_1053136433676419_1029466486973059287_n.jpg

Монгол улсын хэмжээнд бүх сумдад “Залуучууд хөгжлийн төв”-ийг байгуулсан анхны аймаг боллоо. 2020 оноос хойш Өмнөговь аймгийн хэмжээнд сумдад залуусын хөгжих, үндэсний хэмжээнд зохион байгуулагдаж байгаа аянуудад хамрагдах, эрүүл мэнд, сэтгэл зүйн үйлчилгээнд зуучлагдах, мэдээллээр хангагдах, тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдах зэрэг боломжуудыг олгох зорилготой “Залуучуудын хөгжлийн төв”-ийг тохижуулж зарим сумдад төвийн барилга баригдаж ашиглалтад ороод байна. Ханхонгор сумын Залуучуудын хөгжлийн төвийг орон нутгийн төсвөөр тохижуулан өнөөдөр нээлтээ хийснээр бүх сумдад “Залуучуудын хөгжлийн төв” үүд хаалгаа нээгээд байна. Нээлтийн арга хэмжээнд аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Ц.Бадамцэрэн, СУАЖЗГ-ын дарга Т.Мөнгөнтуул нар оролцон орон нутгаас залууст чиглэсэн хөтөлбөр, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч Ханхонгор суманд сурч ажиллаж буй залуус, сумын удирдлагуудтай уулзаж ярилцлаа. Сумын боловсролын чанар хүртээмж, хүний нөөцийн асуудал нэн тэргүүнд тулгамдаж байгааг хэлж байна.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энэ бадамцэрэн гэгч мөнч их идэж уулаадаа!!! Хийсэн ажил үзүүлээд буцаагаад өгье гэсэн ч байхгүй ийм хүн хогууд оршин байсаар байх юмдаа!!!

  • З
    Зочин

    залуус байтугай хүнгүй болсон сум, хэдэн тэтгэвэрийн хөгшчүүлээс өөр хүнгүй суманд утгагүй хөрөнгө байна