Тэтгэврийн зээлтэй холбоотой Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хэлсэн ОНЦЛОХ ИШЛЭЛҮҮД

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин 55 сек
500
legacy:2025/06/lhagvasurenee-1.jpg
legacy:х/JU5A9753.jpg

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаар бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах, тэтгэврийн зээлийн өр орлогын харьцааны дээд хязгаарыг бусад хэрэглээний зээлийн адилаар 50 хувиар тогтоохоор шийдвэрлэв. Харин хугацааны хязгаарлалт тогтоогоогүй болохыг төвбанкны зүгээс өнөөдөр мэдээлсэн юм. Тэтгэврийн зээлтэй холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хэлсэн онцлох ишлэлүүдийг хүргэе.

Тэтгэврийн орлого барьцаалсан зээл сүүлийн жилүүдэд хурдтай нэмэгдэж тэтгэвэр зээлдэгчийн хувьд өрийн дарамт, санхүүгийн ачаалал өндөр байна.

Тэтгэвэр барьцаалж зээл авсан ахмадууд хүүхдийнхээ сургалтын төлбөр, машин авах, орон сууц худалдан авах урьдчилгаа маягаар өгч байна. Өөрсдөдөө биш гэр бүлдээ зориулж байгаа нь тэтгэврийн хөгшин амьдрахад төвөгтэй байдал үүссэн судалгаа гарсан.

УИХ-аас тэтгэврийн зээлийг тэглэх нэг удаагийн хууль батлахад тэтгэврийн зээлийн хэмжээ 700 тэрбумаар хэмжигдэж байсан. Үүнээс хойш энэ оны гуравдугаар сард биднийг шийдвэр гаргахад тэтгэврийн зээл 2.3 их наяд төгрөгт хүрч, тэглэсэн хэмжээнээс гурав дахин өссөн.

Тэтгэврийн зээл маш идэвхтэй, хамгийн өндөр өсөлттэй хэрэглээний зээл болсон.

Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас албан тоот ирүүлж, хяналтгүй өсөж буй зээлд хязгаарлалт хэрэгтэй гэсэн санал ирсэн учраас амьжиргааны баталгаажих доод түвшинээс хэтрүүлж зээл олгохыг хориглосон. Энэ нь огцом хатуу шийдвэр байсан нь амьдрал дээр харагдсан.

Тэтгэврийн зээл авч буй ахмадуудаас Монголбанканд өргөдөл, хүсэлт ирүүлсэн. Мөн тэтгэврийн зээлтэй холбоотой асуудал УИХ-д хөндөгдсөн учраас хэрэглээний зээлийн ангилалд оруулсан. Тиймээс ямар нэгэн хугацааны ангилалд багтахгүй

Тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй, зээлийн өндөр төлбөртэй зээлдэгчид үүсэж буй хүндрэлийг шийдвэрлэх хүрээнд зохицуулалтын арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн болно.

Тухайн зээлдэгч өмнөх зээлээ төлсний дараа дахин зээл авах шаардлагатай санхүүгийн хэрэгцээг хангахад дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ зээлийн төлбөрийн ачааллыг аажмаар бууруулна

Тэтгэврийн зээл нь чанарын хувьд цалин барьцаалсан хэрэглээний зээлтэй адил тул нэгдсэн нэг стандартыг мөрдүүлэх алгуур шилжилтийг хэрэгжүүлж эхлэхээр боллоо

Тэтгэврийн зээлийг амьжиргааны баталгаажих доод түвшнээс доош оруулахгүй байхаар гаргасан шийдвэрээ энэ удаа буцааж тэтгэврийн зээл нь хэрэглээний зээл гэсэн ерөнхий ангилал руу орлоо.

Тэтгэврийн зээлийг ялгахгүй хэрэглээний зээлтэй адил тооцож цалингийн зээлтэй адилхан өр орлогын харьцаа 50/50 хувьд очиж байгаа нь олон улсын жишиг стандартад нийцэж байгаа. Цааш хатууруулах эсэхийг бодлогын үр нөлөөг харж байж дараагийн шийдвэрийг гаргана.

Тэтгэврийн зээлийг цалин, хэрэглээний зээлтэй ижил бүтээгдэхүүн гэдгээр олон улсын жишгээр нь үзэж байгаа учраас ямар нэгэн хугацаа байхгүй

Хуваалцах:500

СЭТГЭГДЭЛ (50)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DR. ADITYA1 жил өмнө

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин1 жил өмнө

    Хэдхээн хөгшүүлээрээ бүү оролд, тэтгэврээ зээл авна уу? Авахшүй байна уу? Улсад хамаатай юу ? Авдаг мөнгөө л банкинд барьцаалж байгаа биз дээ, харин ч бхнктайгаа яриад, хүүг нь 3 хувь болго, энэ зээлийг хүү банкны л ашиг бтз дээ,хувааж иддэггүй л юм бол

  • З
    Зочин1 жил өмнө

    Тэтгэврийн зээлийн хүүг бууруулаачээ,ядарсан хэдэн 400 гаруйхан өдөрт хорогдож байгаа хөгшдөөрөө оролдох ямар хэрэгтэй юм бэ, тэтгэврээрээ юу хийх нь хэнд хамаатай юм бэ, үхсэн ч үр хүүхдээс нь авдаг л биз дээ,өөрсдөө буруу хууль ,журам гаргаад хэн малчдын НД-н 50 хувийг төрөөс даа гэсэн юм бэ, өөрсдөө хэнээс асуухгүй, судалгаа, шинжилгээгүй, ажил хийж сангуудаа үгүй хийгээд,тэтгэврээ барьцаалж хамгийн найдвартай зээлтэй бүү оролд, 100 хувь авсан ч өөрсдөө, үр хүүхэд л төлнө

  • З
    Зочин1 жил өмнө

    Энэ томчуудын сарын хэрэглээнд: бага тэтгэвэр авдаг хүмүүсийн 36 сарын 100% тэтгэврийн зээл ч хүрэхгүй ш дээ.Өргөн хэрэглээний бараа,эм тариа ямар үнэтэй билээ дээ Төгрөгийн ханш ямар билээ тэгээд тэтгэврийн зээл өсөж байгаа гэдгийг мэдэхгүй баймааргүй юм

  • С
    Садаа1 жил өмнө

    Төрд хийх өчнөөн ажил байна Тэтгэврийн хөгшдын мөнгөөр оролдох хэрэггүй Төрийн ажлаа х йж чадахгүй бол суудлаа тавьж өг!!!!!!Чамайг төрөөгүй байхад хөгшид бид улсад хийх ажлаа х йчихсэн Хөгшид тэтгэ.врийн мөнгөө яаж зарах хэнд өгөх нь ЧАМ шиг ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЛУЙВАРЧИНД Түй хамаагүй ш дээ

  • У
    Удвал1 жил өмнө

    Тэтгэврийн зээлийг хуучин хэвэнд нь оруулна гэсэн шаал худлаа уйддаг юмуу хаашаа юм ямар ч ялгаагүй шийдвэр гарчихаад тэнэг новш

  • З
    Зочин1 жил өмнө

    Тэтгэврийн зээлийг яаж зарцуулахаа чамаар заалгамааргүй байна. Хамгийн найдвартай зээлдэгч нар ахмадууд шүү.

  • З
    Зочин1 жил өмнө

    Eр тэтгэврийн хэрэглээгээ хувь хүн зохьцуулах эртэй биз дээ Яагаад цагдаад хянаад заагаад бна вэ хуучин хэвээр нь үлдээж болохгүй гэж

  • О
    Оюун1 жил өмнө

    Улсад 40 жил хөдөлмөрлөөд хуримтлуулаад насны эцэст буцаагаад авч бгаа миний мөнгөнд төр оролцоод яаж зарцуулахыг минь заагаад байхгүй шүү

  • Д
    Д.С1 жил өмнө

    Тэтгэврийн зээлээд юунд нь санаа зовоод байгаа юм? Хүн өөрөө мэдээд л авч байгаа шдээ. Бурхан болсон ч үр хүүхдээр нь төрүүлдэг байж. Тэгвэл бид ч гэсэн дээлээрээ өөрөө бизнес эрхэлнэ үү? Үр хүүхдэдээ өгнө үү та нарт огт хамаагүй шүү. 12% хүүтэй гэчихжээ. 16% л байсаншдээ. 4%г нь хэн хэрэглээд байгаа юм? Шалгуулаарай!!!

  • Б
    Байгал1 жил өмнө

    Тэтгэврийн зээл авахад хэрэглээний зээлтэй адил үзэж байгаа юм бол хүүг нь урдчилан суутгаж авдараа зогсоох юм байгаа биздээ?

  • З
    Зочин1 жил өмнө

    тэтгэврээ олон улсын жишигт эхлээд хүргэчихээ

  • З
    Зочин1 жил өмнө

    Бүтэлгүй новшийг зайлуулаач өөрийнхөө тэтгэрийг өндөр хүүтэй зээлээр авах нь улаан цагаандаа гарсан дээрэм биш үү

  • З
    Зочин1 жил өмнө

    Тэтгэвэрийн сангийн мөнгийг Энх-Амгалан, Монгол банкны ерөнхийлөгч 2 идчихсэн юм биш үү. АТГ шалгаач

  • М
    Мөнхдэлгэр1 жил өмнө

    Тэтгэвэрийнхээ мөнгийг өөрсдөө яаж ч хэргэлэж болох байх нэмж хэдэн төгрөг зээл эмчилгээнд явах гэтэл боож хаах юм үхсэн ч байсан үр хүүхэд ар гэр төлдөг

  • Э
    Эмээ1 жил өмнө

    Тэтгэврийн хүмүүсийг нас богино болсон гээд болгоомжилдог бизнесийн хууль гэж үздэг гэсэн шүү.

  • З
    Зочин1 жил өмнө

    Бид хүссэнээрээ аваад зохицуулах бидний эрх банк зохицуулна гэж юу гсн үг юм .Бид өөрсдийн хуримтлуулсан мөнгөө л өөрөө зохицуулж хэрэглээндээ хэрэглэх гээд бна.Хугацаа урт 100хувь авах боломж бгаа учраас ...бид чинь ажил хдэг.хүүхддээ тусалдаг нэг хэсэг нь хүүхдээсээ цалин авдаг тэжээлгэдэг юу амжиргаанд үлдээх вэ танар мэдэж зохицуулах ямар эрхтэй юмбэ иш чааваас ичмээр юм.

  • Э
    Энхээ1 жил өмнө

    Тэтгэврийн зээлийн хүүг бууруулаагүй та бидний хуримтлуулсан мөнгийг буцааж бидэнд зээлээд өчнөөн хүү авч идэж байгаа биздээ. Хүүг нь бууруул!!!

  • Ц
    Цэвээнням1 жил өмнө

    Энэ нөхөр ББСБ аас өндөр хүүтэй зээл авахуулах арга

  • О
    Оюунчимэг1 жил өмнө

    Хүү буулга хугацааг уртасга яг өнөөдрөөс харэгжүүл

  • B
    B .Altangerel1 жил өмнө

    Танд ер нь банкны анхан шатны мэдлэг байна уу мэдлэгтэй байсан бол арай өөр зүйл ярих байсан байх чаддаг хүнд нь ажлаа өгнө үү

  • З
    Зочин1 жил өмнө

    Хамгийн чухал нь зээлийн хүүг бууруулах!!!

  • Т
    Тэмүүжин1 жил өмнө

    Тэтгэвэрийн зээл бол миний бодож бгаагаар хэрэглээний зээл биш насаараа ндш төлсөн хуримтлалаа бөөнд нь аваж бгаа л хэлбэр арилжааны зээл бол эргэн төлөгдөх нь эрсдэлтэй бж болох тэтгэвэрийн зээл бол хүн нь нас барсан ч үр хүүхэд нь өрийг нь өвлөж аваж барагдуцлдаг найдвартай зээл ......

  • З
    Зочин1 жил өмнө

    Тэтгэврийн зээлээ хэзээ яаж авсан.хэнд хамаатай юм бэ лаагаа иднүү луувангаа иднэ хүний юм яагаад илүү

  • З
    Зочин1 жил өмнө

    Ямар ичдэггүй юм юм бол дэлхийн жишиг ярьсан улс тэгвэл тэтгэвэрээ дэлхийн жишигт хүртэл нэмээч тэгээд дараа нь дэлхийн жишигяриач хэдэн хөгшчүүлээ юм ойлгохгүй мангар улс гэж бодоод дэлхийн жишиг яриад байдаг юм уу

  • З
    Зочин1 жил өмнө

    Монгол банкны ерөнхийлөгч ажилаа өг дөө. Тэтгэврийн зээл чамд түй ч хамаагүй. Ажилаа мэддэг байсан бол бодлогын хүүгээ яриад байж байх байтал солиороод ахмадын тэтгэвэрээр оролдоод олон улсын жишиг ч гэх шиг тийм сүрхий олон улсын жишигт хүргэх гээд байгаа бол тэтгэврийн зээлийн хүүг бууруулж тэтгэвэрээ нэм

  • З
    Зочин1 жил өмнө

    Энэ хүнийг цагдаа ,шүүх ,прокурор шалгамаар юм байна.Яагаад тэтгэврийн зээлийн асуждлаар ингэтлээ улайраад хэрэглээний зээл болтол,50:50 хувь болгоод,одоо бид ББСБ с мөнгө авах болчихлоо.Үүнийг юу гэж үзэх юм.

  • З
    Зочин1 жил өмнө

    Mongol bank Enhamgalan said sangiin said ahmaduudiin erhiig boomilj bna da uund ih hurliin gishuud, ih hurliin darga, eronhii said ug uzel bodloo heleh heregtei ahmaduud bol engiin jaahan huselt sanal l taviad bga shu de

  • З
    Зочин1 жил өмнө

    Монгол улс хулгайч хээл хахуул луйвар хийгээгүй байсан бол мөн ард иргэдээ боддог улс орноо хөгжүүлж үйлдвэр үйлчилгээ ажилын байраар хангаж байсан бол хөгшид ийм байдалд орохгүй шүү дээ Аргүй эрхэнд үи хүүхэдээ бодож байр.машин гадаад явах мөнгө сургалтын төлбөрийг төлж сууж бн аргаа барьсан хүний ажил төр байгалын баялагаа хулгай хийж иддэггүй байсан бол ийм асуудал гарахгүй Засрын газар их хурал ерөнхийлөгчөөр гарсан хүх болгох баялагаа хблгайлж өөрсөдөө баяжаад Ард иргэдээ хаясан биз дээ .Тэгэнд л ард түмэн чихь өёрсөдийнхөө боломжоор үр хүүхэдээ сбргуульд суралцуулах гадаадад гаргаж ажил сургуульд явуулах чадахгүй нэгэнд байрны төлбөрөөс нь тус дэм болж байгаа хь бидний буруу юу тэтгэвэр нь амьдралд хүрэлцэхгүй мөнгө өгдөг Бид улсад 7хонгын6 өдөр ажилдаг байсан даатгал шимтгэл тогтмол төлдөг байсан Одоо тэгхэд хэдэн төгрөг өгч бн 650мянгаас хэтэрэхгүй томчуул нь өндөр авдаг хоёр. ялгаатай байгаа шүү .Одоо юмны үнэ хаданд гарч.байна тэгээд дандаа ард иргэдээ муу хэлдэг .Ийм ч б

  • З
    Зочин1 жил өмнө

    Mongol bankind yamarch hamaagui mongo shu de ahmaduudad zeel oilgoloo gehed bankind yamar negen ersdel baihgui yahav tetgeveriin zeeleer ariljaanii bankuud ashig oloh ni chuhal baidag baih da ene suuriig ni mongol bank tavij ogch bna da tuunees bish ahmaduudaa bodson ochuuhen ch setgel alga da

  • И
    Иргэн1 жил өмнө

    Хийсэн ажлынхаа хагасыг албан журмаар насаараа хураалгаж, хадгалуулсан өөрийн мөнгийг хэрхэн захиран зарцуулах нь төр засаг монгол банканд ямар хамаа байна даа. Хийх ажилгүй энх- амгалан, лхагвасүрэн гэх мэтийн хулгайч нар болих хэрэгтэй.

  • И
    Иргэн1 жил өмнө

    Хувь хүний орлогоо захиран зарцуулах эрхэнд халдвал хууль байдаг гэдгийг мэдмээр юм хувь хүн орлогоо хэндээ өгөх хэндээ зарцуулах эсэх нь хувь хүний эрх шдээ

  • З
    Зочин1 жил өмнө

    Тэтгэвэрээ олон улсын жишигт хүргэх нь зөв шүү. Дараа нь шат дараалалтай явах ёстой.

  • M
    Munhtsetseg1 жил өмнө

    Yu yariad bnaa olon ulsiin jishig ch geh shig tegwel tetgeweriin hee hemjeeg olon ulsiin jishigt hurgechihee tegsnii daraa ter jishigee yari

  • З
    Зочин1 жил өмнө

    Яг үнэндээ ихэнх ахмадууд тэтгэвэрээ өөрсдөө зарцуулах эрх мэдэл байхгүй хүүхдүүд нь захиран зарцуулаад байгаа тэгээд хамаг мөнгийг нь хамж авах гээд үхэлдээд бна 50 хувь нь зөв

  • З
    Зочин1 жил өмнө

    Жинхэн баас писда тэтгэвэрийн зээлийг хуучинаар нь болго үхсэн ацнийх нь хүү мүү бодоод байгаан.

  • T
    Tumuruu1 жил өмнө

    Chi naad ajilaa ogoo orlogo notlood yabj uz ahmadiin tetgebertei oroldoh heteggui ted tetgeberee hendee ogch yu hiihee oorsdoo medej baigaa

  • З
    Зочин1 жил өмнө

    Зүгээр байгаа тэтгэврээр оролдоод байх шаардлага байхгүй хуучин байснаар болго

  • Э
    Эрдэнэбаатар1 жил өмнө

    Одоо байгаа зээлээ төлөөд ав гэдэг чинь арай бна бүтэн жилээр нь авсан хүмүүс яах вэ нэмээд авмаар бна ш дээ ар гэр амьдралдаа л зориулж байгаа ш дээ

  • И
    Иргэн1 жил өмнө

    ЦАЛИН ТЭТГЭВЭРЭЭ НЭМЭЭЧ

  • Z
    Zochin1 жил өмнө

    Zugeer l huuchin hevend ni bolgochihooch, ta nar tetgevriin zeeltei orootsoldoj yah gesiin be

  • З
    Зочин1 жил өмнө

    Зайлаарай ажилаа өг огцор өвгөн гуай чи ч тэтгэвэрт гарна аа

  • З
    Зочин н1 жил өмнө

    Ахмадууд өөрсдийгөө мөнгийг хэндээ зарцуулах нь өөрсдийн нь дурын асуудал! Олон улсын жишиг ярьж байгаа бол тэр хэмжээнд ТЭТГЭВЭР, ЦАЛИНГАА нэмчхээд олон юм хуцаж бай! Ажиллах чадамжгүй УИХ-н гишүүдийн цалинг танаж төсөвтөө нэмрээ, чадахгүй чи өөрөө зайл!

  • З
    Зочин1 жил өмнө

    Ene chine Mongolian amidral ta nariin hidden bvteel

  • З
    Зочин1 жил өмнө

    Зүгээр ажилаа өгдөө битгий тэнэгт чиний мөнгөнөөс аваагүй хуучин хэвэндээ байлаг муу мал минь

  • З
    Зочин1 жил өмнө

    Есайдыг огцруулсан шиг энийг огцруулсан дээр бхаа инфляц вальютын өсөлт даварсан банкнуудын хүү.....

  • М
    М.р1 жил өмнө

    Яаж ч бодсон цалингийн зээлтэй ижил зээл гэж болохгүй шүү,цалин авдаг хүн зээл авахад эрсдэл ихтэй бх,ажлаас халагдана,арга хэмжээ авхуулна гээл..харин тэтгэвэр үхтэлээ найдвартай авдаг мөнгө шүү Лхагвасүрн ээ..чи олон хүний хараал идсэн шийдвэр гаргаж бна даа...

  • З
    Зочин1 жил өмнө

    АРЧААГҮЙ ТӨРИЙН ТҮҮЭЭ

  • З
    Зочин1 жил өмнө

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol

  • Х
    ХэнчБиш1 жил өмнө

    Ийм ойлгомжгүй бөөрөнхийлсөн зүйл хэлж байхаар тодорхой цөөн үгээр мэдэгдэл хийж болдоггүй юм уу Ажилаа өгөх болсон байна Огцордоо ?????