Байр сууриа алдахгүй гэсэн Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэргүүтэй “80 оныхон“ Г.Занданшатарт шахалт үзүүлж эхнээс нь легитим байдлыг нь УНАГАЖ байна

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 4 мин 39 сек
400
legacy:2025/06/Lkhagvaa/80vs70.jpg

Edited by Ubn.mn. Гэрэл зургийг MPA.MN

Шинэ Ерөнхий сайд танхимаа бүрдүүлж чадахгүй 72 цаг боллоо. Гүйцэтгэх засгийн тэргүүний хэлснээр уг нь өнөөдөр бид төсөв, тодотгол ярих байв. Гэвч 110 гишүүний санал авч томилогдсон Ерөнхий сайд танхимаа бүрдүүлж чадахгүй явна. Гол асуудал нь засагт урьж оруулах намуудын болзлыг дийлэхээ байв. Хуучин сайд нь олноороо үлдэхээр зүтгэж асуудал тарив. Нэмээд “1А”-гийнхан Үндсэн хууль хүртэл зөрчиж үзүүлэв. Ингээд Г.Занданшатар нам дотроо ч, намаасаа гадуур ч ойлголцол явуулахад хүндрэл үүслээ. Өнөөдөртөө багтааж бүтцээ УИХ-аар батлуулж, бүрэлдэхүүнээ өөрөө батламжлахгүй бол сайдад зүтгэсэн нөхдүүд уур амьсгалыг улам л хүйтрүүлэх араандаа хийлээ. “Засгаа байгуулна” гээд байхад нь чуулганы хуралдааныг АН-ын Б.Пүрэвдоржоор хаалгаж байгаа нь ч цаанаа улс төрийн агуулгатай нүүдэл.

Тэгвэл өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдал юунаас болов. Өнгөрсөн амралтын өдрүүдэд хаана ямар уулзалтууд болсон талаар товч дүгнэе.

НЭГ, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын “80”-аад оныхон У.Хүрэлсүх, Г.Занданшатар тэргүүтэй “70”-аад оны нэгдэлд “цохилт” өгч байна

Улс төрд үе гэдэг нэн чухал. Товчхондоо, нэг баг болж намын болон төрийн эрх мэдэлд засаглахын тулд явахын нэр юм. Өнөөдрийн Монголын улс төрд өрнөж байгаа гол зүйл бол 1970-аад оны Ардын намынхан алдаад байсан засаглалаа эргүүлж авах уу. 1980-аад оны залуучууд эрх мэдлээ буцааж алдах уу гэдэг тэмцэл юм. Сая Г.Занданшатарыг Бага хуралд өрсөлдөхөд хүртэл энэ зүйл цухалзсан. Г.Тэмүүлэн зүгээр нэг заалнаас босоод нэр дэвшчихсэн гэж бодож байна уу. Үгүй. Түүнийг гэнэт босоод дэвшсэн болохоор Бага хурлын гишүүдийн 100 гаруй хүний сэтгэл хөдлөөд дэмжсэн гэвэл үүн шиг худлаа зүйл байхгүй. Г.Тэмүүлэнг хөшигний ард сойж, дэмжсэн хэсэг бол Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Х.Нямбаатар ба Үндэсний эвслийн тэргүүн Л.Номтойбаяр нар юм.

Тэгвэл яг энэ үйл явцын залгаа улс төр өнгөрсөн баасан гарагт саарал ордонд өрнөлөө. 70-аад оныхон Засгийн эрхээ авч тултал явах гэтэл үүнд нь дэгээ тавьж Э.Болормаа гишүүний албан бланк дээр 80-аад оны голдуу гучин гишүүний гарын үсэгтэй шаардлага ирэв. Ерөнхий сайдыг томилогдох өдөр энэ бичгээ өөрт нь өгнө гэж байсан ч албан бланкынхаа толгойд УЗ гэж бичээд Г.Занданшатарын өрөөг эргүүлдэв.

За, энэ бүгд бол Г.Занданшатарт анхнаасаа л үзүүлж буй улс төрийн шахалт. Өөрсдийн орон зайгаа мэдрүүлэх гэсэн Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэргүүтэй бусад хүмүүсийн ашиг сонирхол юм. Үндсэн хуулиар олгогдсон эрхэд нь гишүүний албан бланк, гарын үсгээр халдаж яваа гучин гишүүнийг харахад Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын л парламентад оруулж ирсэн хүмүүс л тэмээнээс том тэмдэгтэй тэргүүн эгнээнд нь явж байна лаа. Тиймээс баасан гарагийн үйл явцын цаад эздийг тааж ядаад байх зүйлгүй. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй нөгөө тал нь асуудлыг хэрхэн дүгнэж суугаа нь сонирхолтой.

ХОЁР, Г.Занданшатар өнөөдөртөө багтаж ЗГ-аа байгуулж чадахгүй бол анхнаасаа ЛЕГИТИМ шинжээ алдлаа

Г.Занданшатарын танхимыг эхнээс нь ингэж ацан шалаанд оруулах нь хэд хэдэн зорилготой. Мэдээж нэн түрүүнд “Бид ийм хүчтэй шүү” гэдгээ нотлон үзүүлж буй явдал. Хоёрдугаарт, сайдуудын томилгоонд энэ гучин гишүүн багадаа гурван хүнээ шингээх гэсэн давхар зорилго тээж яваа. Гурав дахь нь хамгийн хортой. Учир нь анхнаасаа танхимаа байгуулж чадахгүй ингэж алцганасан Ерөнхий сайдын хүлээн зөвшөөрөгдөх байдал шалаар нэг болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, мориндоо мордохоос нь эхлээд л Г.Занданшатарын легитим шинжийг унагаж буй хэрэг. Энэ бол цаашдын улс төр буюу төсвийн дараанаас эхлүүлэх огцруулах хөдөлгөөний эхлэл байх нигууртай.

ГУРАВ, Бага хурлаараа АН-ыг ЗГ-аасаа хөөсний горыг өнөөдөр Г.Занданшатар амсаж ХҮН нам, Үндэсний эвсэл, ИЗНН-ыг царайчилж сууна

Хэрэг явдлын анхны цэг рүү эргээд очвол Л.Оюун-Эрдэнийг огцор биш, орлогоо нотол л гэдэг давлагаанаас бүх зүйл эхэлсэн. Яваандаа улс төр нэмэгдэж огцрох хөдөлгөөн болоод байдал хяналтаас гарсан түүхтэй. Тэгвэл өнөөдрийн Г.Занданшатарын ЗГ-ын танхимаа өнгөрсөн өдрүүдэд бүрдүүлж чадаагүй үндсэн шалтгаан нь Ерөнхий сайдынхаа орлогыг нотлуулах биш зүв, зүгээр хэвтэж байсан АН-ыг Засгаас хөөж гаргасан МАН-ын Бага хурлаас л болж байгаа юм.

42 кноптой АН-ынхан нохой шиг хөөгдөж гарсандаа шаралхаад засагт оруулах урилгыг нь хүлээж авахгүй талдаа байгаа. Мэдээж хаа газар шуналын дэвтэй нөхдүүд байдаг хойно хэсэг гишүүд нь хамтарчих санаатай чимээ чагнаж, сэм гүйж яваа сураг байсан. Гэвч Г.Занданшатарын байгуулах эхний танхимд АН яагаад ч орохгүй.

Яг эндээс үүдэж найман гишүүнтэй ХҮН нам, тус бүр 4 гишүүнтэй Үндэсний эвсэл, ИЗНН нар хаданд гарчихсан түүхтэй. Ялангуяа ХҮН нам, Үндэсний эвсэл хоёр бол аль хэдийнээ бяраа мэдэрч, дүрээ олсон. Н.Номтойбаяр, Т.Доржханд хоёр гэдийж, голж шилээд Г.Занданшатар бөхийж ая тал засахаас өөр гарцгүй. Угаасаа Ардын намынхан анхнаасаа л энэ олсоо өөрсдөө толгойдоо угласан улс. Хэрвээ ХҮН нам, Үндэсний эвсэлтэй ойлголцож чадахгүй л бол 42+8+4+4+30 гээд 86 гишүүн Г.Занданшатарын эсрэг гарчихаж буй юм. Ийм нөхцөлд бурхан байсан ч хуулиа батлуулж, төсвөө явуулж чадахгүй. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч мянган сэлэм зэрэг эргүүлээд ч амжилт олохгүй.

Ардын намынхан Бага хурал дээрээ зуурсан бантандаа өөрсдөө л хордож байгаа нь энэ.

ДӨРӨВ, МАН дангаараа Засгийн газраа байгуулах хамгийн муу хувилбар руу Г.Занданшатар шахагдах уу

Өчигдөр парламентад суудалтай намуудын удирдлагуудтай Ерөнхий сайд Г.Занданшатар Их тэнгэрт уулзсан гэх мэдээлэл байна. Хэрвээ өнөөдөр ойлголцсон гэдгээ зарлаж, талуудтай тохиролцохгүй бол МАН дангаараа Засгийн газраа байгуулахаас өөр гарц үлдсэнгүй. Сандал ширээтэй зууралдаж, эсвэл хуваах гэж байх хооронд чинь үнэхээр улс орон дампуурлаа. Төрийн албныхан чинь цагаа бүртгүүлэхээс өөр юу ч хийхгүй байна. Сангийн яам чинь цалингаас өөр зардал гаргахгүй байна. Нийслэлийнхэн чинь бүхэлдээ шүлсээрээ тоглож байна.

Ийм дээрээ тулж заваарч байгаа юм бол Ерөнхий сайд Г.Занданшатар нь Ерөнхийлөгчтэй нийлж хавсайдаж байгаад хуулийн хугацаагаа дуусгаад парламентаа тараагаад нэг мөр ээлжит бус сонгууль руугаа орсон нь дээр биз.

Г.Лхагвадорж

Хуваалцах:400

СЭТГЭГДЭЛ (40)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • М
    Монгол хүн

    Ноён солиот гэж хэлэхээс ман зандан шатраа ерөнхийлөгчийн сонгуульд сойж л бна энийг ойлгоход 1р ангийн боловсрол л хэрэгтэй

  • З
    Зочин

    Тэдэн оныхон, тэрний хүн гэж янз бүрээр нэр өгч талцуулж яах гэдэг юм бол доо.

  • З
    ЗГОгцорлоо одоо УИХ тар

    Данх бол сийхгүй хулгайч Амарбаясгалан өмөөрөөд байвал бас шалгах хэрэгтэй төрийн эсрэг хуйвалдаан хийсэн гэсэн үг

  • З
    Зочин

    Ямар ч боловсрол мэдлэггүй Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан мэтийг улс төрөөс зайлуул! Орлогоо нотол!

  • О
    Онжав

    Сэтгүүлч болон улс төрчид өө. Улс төрд оны ялгаа гаргаж бичдэг. Харьцаагаа таслан зогсоо

  • D
    DR. ADITYA

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин

    Үнэн шүү , төрийнхөө ард иргэдийнхээ төлөө тэмцэж бсан Ерөнхий сайд, хууль зүйн сайдыг тэдний хийж байгаа шударга зарчмын санаа хуулийг нь хэрэгжүүлэхгүй гэж луйварчид, Улсын баялагийг үнэ цэнэгүй аваад эзэмшиж одоо төрийг мөнгөөрөө цохиж өндөр албан тушаалд шинээр сууж байгаа болон Улсын баялагийг зарсан хулгайч нарын явуулгаар жагсаал хийж төрийг унагаасныг ард түмэн ялгаж байгаа шүү. Одоо жинхэнэ хуйвалдаж төрийн өндөр суудлыг хуйвалдагч төлөөлөгчид нь эзэлж, чадамжгүй боломжгүй Лодойсамбуу тэргүүтэй хор хутгаж төр унагаасан улстөрчид нь хирээ мэдэхгүй хичнээн жил ингэж өрвөлзөж, Улс орноосоо ард түмнээсээ урвагчаа харуулхым болдоо. Хэн гарсанч олгиархуудтай эвсэж суудал наймаацаж ард түмэн хүртэх ёстой баялагийг хааж боох нөхцөл байдал бүрдүүлж байна.

  • И
    Иргэн

    Гөлөгнүүд эх орон ард түмнээ 1т тавих ёстой байтлаа,НАМ ,Эрх мэдлээ 1т тавих юм.Монгол улс мөхлийн замдаа орлоо .Юун хөгжил дэвшил, юун эр орон,юун Чингис хааны нутаг.Ингэж байхаар нэг мөр Хятадын колони болбол таарна.

  • Z
    Zochin

    Hurelsuh gej yvahgui bolson jujigchniihee ugeer her hol yvah boldoo golognuud.

  • З
    Зочин

    Оюун эрдэнэ тойрон хүрээлэгчидээрээ нүсэр баг бүрдүүлж засаглалыг данхайлгаж үүрд ноён суухаар зэхэж байсныг мундаг залуучууд буулгаж чадлаа . 2016 оноос хойш дорвитой а3ил хийгээгүй мөртлөө гадаад өрийг дахин нэмж ард иргэдийн амьдрал шалдаа буув .

  • З
    Зочин

    Өөрийн гэсэн толгойгүй бичигч хамхуулууд вэ

  • А
    ард түмэн сонгоогүй шүү

    Ерөнхий сайдаар ажиллах гэж байгаа сахалтай хүнийг ард түмэн сонгоогүй ээ. Тэгээд засгийн тэргүүн дам болов. Сайд нараа тэр өөрөө бүрэн эрх гэдгээрээ сонгов. Зарим ард түмний дургүйг хүргэсэн Чойжоо мэтийн саадыг тэрээр улируулан сонгохоор оруулж бгаа нь бүр ч дургүй хүргэнэ. Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх ҮХ.ийн заалтыг зөрчсөөр байгааг Цэц анхаарч, дээрхийг болиулна уу.

  • З
    Зочин

    Оюунэрдэнэ, Амарбаясгалан гэж нэг новшнууд байна аа. Огцорч чадахгүй хор найруулж холион бантан хийж байдаг.Женко Баатар 2 зааж өгч дээ

  • М
    Монгол хүн

    ардын намынхан төрийнхөө эсрэг явдаг гэмт хэрэгтншүд болжээ . Хүүк пзда их хурлыг тарааж Ард түмний их хуралдай явуулаад Их Хурал бгуулчвал .намуудыг татан буулгаад . үндэсний баатар болнр шүү

  • З
    Зочин

    Одоо сонгууль явуулбал МАН шалаар нэг унана

  • С
    Сонор

    Хүмүүсийн хооронд яс хаясан элдэв юм бичигчидийг олноор нь эрж хайж хөлслөн , сэдэв, санаа өгч нийтийн сүлжээнд оруулах явдал хирээс хэтэрлээ ! Гадны халдагчаас , дотоодын хутгагч нар илүү аюултай ! Зүгээр сайхан инээж өнгөрмөгц , ар нуруу руу хорон санааны үгэн мэс шиддэг Хүмүүстэй болгоомжтой харилцаарай ! Өнөөдөр тэд төрийн хамгаалалтын өмгөөлөлд орчихоод , илэн далангүй ажиллаж эхэллээ. Тэд бас араа боддог ухаалаг хүмүүс. Харин тэдэнд нилээд нөлөөтөй , итгэл төрүүлэхүйц этгээдүүд ам өгсөн байх магадлал өндөрбайх шиг байна. Тэгээ их зоригтой хөдөлж эхллэж байна шүү .

  • З
    Зочин

    80 аад оны хон чадахгүй нь тодорхой болсон .тэд одоо боль л доо

  • З
    Зочин

    Хүрэлсүх гэж боловсролгүй дээрээ тулхгүй хүн Монгол төрийг олон жил самарлаа. Намаа ч хичнээн ч удаа самрав

  • З
    Зочин

    Учрал шиг зоригтой, шийдэмгий байлдаа. Хэнээс айдаг юм одоо. Шууд шийдвэрээ гаргаад засгаа бүрдүүлсэн дээр.

  • З
    Зочин

    68 дангаараа засгаа байгуулж чадахгүй бол парламент тарах л гарц үлдлээ.

  • З
    Зочин

    Төрд эмс хүүхнүүд их холилдохоор юу болдгийг хар. Батцэцэг гэгч авгай л төрийн хутгуур хийгээд. Эмсээс болж нурсан төр улсууд түүхэнд их шүү. Төрөлхийн онцгой Мандхай мэтийн ганц нэг хүүхнүүд л төрд нэмэр болдог

  • З
    Зочин

    Хүрэлсүхийн хийсэн ажлын үр дүн. Горыг нь ард түмэн л амсана.

  • З
    Зочин

    Амарбаясгалан. Оюунэрдэнэ 2 одоо болиочээ. Ичмээр юм бэ. Эргэж зууралдаад.

  • С
    Судлаач иргэн

    Төрийн албыг боловсролгүй улны оркуудыг их хуралд оруулж ирсэн ОюунЭрдэнийн гай үргэлжилж байна даа..манайх шиг дампуу улсад Ерөнхийлөгчийн засаглал л дээр юм байна..маргааш өглөө Eрөнхийлөгч их хурлыг тарааж өөрөө засгийн газар томилж байгууосан дээр байна..би олон удаа бичсэндээ..одоо ойрын 10 жилдээ сонгууль хийх хэрэггүй гэж..Одоо Ерөнхийлөгч 10 жил засаглаж тогтвортой ажиллах хэрэгтэй..энэ түрүүний бөөснүүд бүгд алга болноо...төрийн төмөр нүүр иөнч их хэрэгтэй байна даа 13 зууны орк монголчуудад...

  • S
    S

    70 80 он энэтрээ болиод эх орноо бодмоор бх юм. Чадваргүй юмнууд чаддаггүй гэдэгээ харуулсан. Чадвартай бүрэлдэхүүнээр засгийн газраа байгууламаар бна

  • Z
    Zochn

    Chini heldeg yag vnen shv

  • З
    Зочин

    МАН-ын ижил тэнцүүгээр элдэв сангаас мөнгө завшиж байсан архаг гишүүд хуучнаа санаж, шинэ гишүүд нь бас тийм боломж хайх гэж юу ч хялаалгахгүй байгаа Л.Оюун-Эрдэнийг унагах ажиллагаа зохион байгуулахдаа МАН-ын бага хурлаар АН-ыг засгаас зайлуулах шийдвэр гаргачих вуу даа. Энэ шийдвэр нь Г.Занданшатарын засгийн газар мордохын хазгай байдалд хүргэж мэдэхээр болов. Угаасаа сахилга сайтай гэх МАН тэр чанараа алдаж 65 суудалтай байхдаа ч 32, 33-ын бүлэгт хуваагдаж байсан. Энэ сиймхийг АН ашиглаж намынхаа нэр хүндийг өсгөж чадаагүй бас л дотроо хөлөө жийлцсэн. Манайд улс төр иймэрхүү л өрсөлдөөнтэй, төлөвшилгүй, улсаа бододгүй намуудтай, хувиа хичээсэн явуургүй үзэл бодолгүй болцгоожээ. Арай гаагүй залуучууддаа дэгээ тавив. Түүнээс илүү нь Занданшатар байж болох ч Засгийн газраа байгуулж чадахгүы, УИХ дээр хэлснээ хэрэгжүүлж чадахгүйд хүрвэл УИХ тарсан нь дээр болох байх ! Энэ бүхэн ерөнхийлөгчийн нэр хүндэд халтай байж болох тул засаг байгуулахад оролцоо нь чухал болж мэдэх юм. Харцгаая !

  • У
    Уншигч

    Занданшатар уг нь энэ үед таарсан зөв ажлуудыг хийнэ гэж байх юм. Оюун-Эрдэнэ ч хулгайчуудын эсрэг зоригтой тэмцэж байгаа дүр эсгэж ард түмний итгэлийг хүлээсэн ч ёстой үрэлгэн ажилгаа явуулж байсан байна шүү. Намуудын аманд нь ороод монголыг цаагуураа дампуурлын зам руу оруулсан шаар байна. Одоо тэгвэл Хүрэлсүхээ чи чаддаг юм бол Их хурлыг тараах ажилдаа ордоо. Наад 126 чинь ёстой бузрын монголын ард түмнийг боддоггүй новшнууд байна. Юуны чинь 70 80-аад оныхон гэж энэ хэцүү цаг үед улс эх орон ард түмнээ бодохгүй албан тушаалын төлөө үхэлдээд байгаа новшнуудыг тараах хэрэгтэй шүү ард түмээн. Бид хэн яаж юу хийж байгааг харж байгаа шүү

  • Ү
    Үнэн

    Засгаа байгуулж чадахгүй бол Их тарна.

  • З
    Зочин

    Оноор ялган МАН -ыг хагаралдуулах бутаргах нийтлэл бичээд л ... энэ хэнд ашигтай байна. Сэрэмжтэй байцгаа.

  • З
    Зочин

    ЗҮГЭЭР АЖЛАА ХИЙЖ БАЙГАА БАГИЙГ ЯАХ ГЭЖ НУРААСАН ЮМ....ТӨРӨӨР НААДАХАА БОЛЬ...ОЮУН ЭРДЭНИЙГ ОГЦРУУЛАХ ЁСГҮЙ БАЙСАН...ИХЭНХ ИРГЭД ДЭМЖДЭГ САЙН ЕРӨНХИЙ САЙД БАЙСАН ЮМ ДАА...ӨНДӨР БОСГО ТОГТООСОН ЕРӨНХИЙ САЙД....

  • З
    Зочин

    Монголын төрд өлөн хулгайч луйварчид л даам болчих гэж

  • Т
    тэсээрэй тэснэ чадна

    УИХ парламент ийн төлөөлөл биш малийсан бүлэглэл боллоо УИХг тараа

  • З
    Зохиолч Л.Пүрэвдорж

    Үндсэн хуулинд авилгыг системийн захиалгаар өөрчлөлт оруулж бүх сайдаа Их хурлын гишүүдээс томилдог болгосон гай энэ дээ. Энэнийг өөрчлөхгүй л ахул цаашдаа ч энэ гамшиг төрийг ялзруулсаар, яваандаа Монголын төр гадаадын гарт орох аюултай даа.

  • Ү
    үглээ.өвгөн

    МАН дотор өрсөлдөөн монголд ашиггүй!?

  • З
    зочин

    удаан насгүй ерөнхий сайд боллоо доо хөөрхий

  • З
    Зочин

    Зөв

  • З
    Зочин

    Ашиг сонирхлын зөрчилтэй Чойжилсүрэн Дэлгэрсайхан Ж.Энхбаяр нарыг засагт үлдээвэл Занданшатар намар хүрэхгүй огцорно шүү

  • Х
    хүннү

    Худлаа зүйл бичиж хүмүүсийн хооронд яс хаядгаа боль. Хаана ямар шахалт вэ? Хуучин сайд нараас шинэ засагт оруулахгүй байх талаар үзэл бодлоо илэрхийлсэн. Энэ юу нь буруу байгаа юм? 2-р ээлжихэн хоолондоо орох гээд жагсаж байгаа нь үнэн ш дээ. Одоо Хүрэлсүхийхэн хоолондоо марш. Өмнө нь Оюун-Эрдэнийхэн хоолондоо цадаад гарсан, зарим нь “хэхэрч” байна.

  • З
    Зочин

    Засаг байгуулахад гацаа үүсгээд байгаа нь харин ч ач холбогдолтой .Энэ чигт нь байлгасаар парламентаа тараасан нь зөв хувилбар ч байж болох.