Ерөнхий сайд УИХ-д суудалтай ИЗНН-аас гадна ХҮН нам болон Үндэсний эвслийн дарга нарт ЗГ-ын бүрэлдэхүүнд хамтрах санал хүргүүлжээ

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
50
legacy:2025/06/506840822_1370845283993155_3698395648072177715_n.jpg

Ерөнхий сайдаар ЕТГ-ын дарга асан Г.Занданшатар томилогдоод дөрөв хонож байгаа ч өнөөдрийг хүртэл кабинетаа бүрдүүлж чадахгүй байгаа нь парламентад суудалтай бусад намууд болоод олон нийтийн шүүмжлэлийг дагуулж буй. Тухайлбал, өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгээс Ерөнхий сайдад бодлогын гурван агуулга бүхий шаардлагыг хүргүүлэхдээ нэн яаралтай ЗГ-ын бүрэлдэхүүнээ УИХ-аар оруулж батлуулахыг давхар сануулсан билээ.

Тэгвэл Ерөнхий сайд өнөөдөр УИХ-д суудалтай ИЗНН-ын дарга Б.Батбаатарт хаяглан Засгийн газрын бүрэлдэхүүнд орж хамтран ажиллах саналыг зөвшилцөхөөр хүргүүлсэн бичиг ил болоод буй. Түүнчлэн ХҮН намын дарга Т.Доржханд болон Үндэсний эвслийн дарга Н.Номтойбаяр нарт мөн уг саналаа хүргүүлжээ.

Зөвшилцөх бичигтээ ""Олон улсын харилцаа, геополитикийн эгзэгтэй нөхцөл байдал үргэлжилж, худалдааны тарифын зөрчилдөөн, уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн уналтаас үүдэлтэй эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, төрийн бодлогын тогтвортой байдал, залгамж чанарыг хадгалж, үндэсний эв нэгдэл хангаж ажиллах нь энэ цаг үед туйлын чухал юм" хэмээн онцолсон байна.

legacy:ХХЗХ/504888492_1356565698778913_4907145910153144667_n.jpg legacy:ХХЗХ/506737525_1437146700635602_2221302200952381264_n.jpg
Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ж
    Жогорхойнууд2025/06/16

    Өөрсдөө засгаа байгуулаад явж болохгүй байгаамуу, 30 ба 38-ын 2 фракц нь хүч тэнцчээд гацаа үүсч байна уу

  • З
    Зочин2025/06/16

    Заавал яшка хөлслөх хэрэг байснуу

  • З
    Зочин2025/06/16

    Маш зөв. Улс орноо боддог л юм бол хамтраад явах ёстой. Өмнөх хамтарсан ЗГ-ын эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлээд явах ёстой. Татвар хураамжаа багасагах хэрэгтэй. Засаг яахав болно байх. Иргэдийг хамгийн ихээр бухимдуулсан байгууллага бол Нийслэл Улаанбаатар хотын дарга нар байна. Ёстой биеээ тооно гэж үзүүлэх юмаа? ИТХ-д сонгогдсон хүмүүсийн “давхар дээлийг” тайлуул.

  • З
    Зочин2025/06/16

    Маш зөв.

  • З
    Зочин2025/06/16

    Өө хөөрхий АН -гаа хол яваагүй улс , жижиг гарууд нэгдээд хэр удах уу