Ганцхан шөнийн дотор “80 оныхныг“ улс төрөөс ХОЙШ НЬ СУУЛГАЛАА

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 5 мин 17 сек
350
legacy:2025/06/Lkhagvaa/Hoishn.jpg
legacy:2025/06/Lkhagvaa/80oniihonhoishruu.jpg

Edited by Ubn.mn. Гэрэл зургийг MPA.MN

Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар өнгөрсөн шөнө бүрэн бүрдлээ. Одоо “Нэг бодлого – Нэг зүтгэл” уриатай засаг хэрхэн ажиллахыг хамтдаа харах л үлдлээ. Харин шинэ Ерөнхий сайдын кабинетаа бүрдүүлсэн байдлыг ажиглахад маш сонирхолтой улс төр уншигдаж байна. Мөн Засгийн газарт орох урилгаас татгалзсан Н.Номтойбаярын үйл явдал ч араасаа хүчтэй улс төр дагуулах нүүдэл юм.

НЭГ, Ганцхан шөнийн дотор 80 оныхны улс төрийг хойш нь суулгалаа

Юуны өмнө түүний кабинетын бүтцийг харах нь зүйтэй. Хамгийн түрүүнд үеийн төлөөллүүдийг анзаарах ёстой. Эндээс дараагийн улс төр. Саарал ордны намар, өвлийн уур амьсгал шууд уншигдах болно. Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газарт 1980-аад оны төлөөлөл ердөө гуравхан багтав. Бусад нь бүгд 1970-аад оны төлөөлөл багтав.

Гэхдээ Э.Батшугарын хувьд хуучин МАХН-ын квотоор аав нь түүнийг сайд болгосон. Н.Энхбаяр даргын нөлөө маш их орсны ачаар 80 оны төлөөлөл Э.Батшугар орсон. Хэрвээ ийм “кран” байгаагүй бол түүнийг оруулах эсэх нь эргэлзээтэй. Н.Учралын хувьд өмнөх ЗГ-аас багагүй муу нэр зүүж байж “Женко” Х.Баттулгатай үзэлцэж гарч ирсэн. Ачааны хүндийг үүрч, “гал”-ын ширүүнийг атгаж явсан тул Ерөнхийлөгч түүнийг засагт үлдээхийг дэмжсэн нь ойлгомжтой. Ч.Ундрамын хувьд яалтчгүй 80-аад оны төлөөлөл. Өнгөрсөн хугацаанд Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ыг унагах үйл явц эхлэх үеэс л нэг талдаа гарсан тул аяганыхаа хариу өдөртөө авсан нь энэ. Ингээд харахаар 1980 оноос багтсан гурван нь хүртэл том учир шалтгаантай байж л орж ирлээ. Бусдаар бол ах нар дүү нараа энэ удаад бүрэн утгаар нь хашааны гадаа үлдээлээ.

Өөрөөр хэлбэл, нэгхэн шөнийн дотор 1980 оныхныг бүхлээр нь хойш нь суулгалаа. Энэ нь цаанаа том эрсдэл дагуулна. Дөрвөн жилийн өмнө 1980 оны төлөөлөл болох Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарт эрх мэдлийн жолоо, цулбуураа хураалгасан 1970 оныхон одоо хэр удаа үргэлжлэх вэ. Хэрвээ эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулж, улс төрийн хүлээлтийг бага ч гэсэн тайлж орхивол нийгмээрээ “80 оныхон чинь болоогүй байсан юм байна” гэдэгтэй эвлэрнэ. Сая Ерөнхий сайд томилогдоход л ийм харьцуулалт өрнөж, 1970 оны Ерөнхий сайдын хариулт, бодлого, агуулга нь илүү гарлаа гэдэг дүгнэлтийг олон хүн хэлж байв.

Тиймээс дахин “амилсан” 1970-аад оны төлөөллүүд ажлаа сайн хийвэл багадаа 6 жил. Уртдаа дахиад 8-10 жил засаглана гэсэн үг. Ингээд 1980 оныхон хүндэрч, 10 жилийн дараа гэхэд 1990 оны төлөөллүүд 40 гарчихсан ороод ирэх болно.

Төлөвлөгөөний дагуу бол энэ засаг сонгууль хүртэл яваад Г.Занданшатар сонгогдвол 6 жилийн хугацаатай үргэлжилдэг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө. Түүний мэдээж 1970 оны төлөөллөөс дахиад нэг хүн Ерөнхий сайд болоод 2028 оны сонгуульд орно. Байдал эвгүйтвэл У.Хүрэлсүх буцаад намын даргын дүрээр Ардын намд ирэх хувилбар ч бий.

Ингээд харахаар 1980 оны том эргэлтийг хийж чадсан Л.Оюун-Эрдэнэ буух цагаа буруу төлөвлөж үеэ бүхлээр нь суулгаад чирч явсан онгоц нь далайн голд гацлаа. Д.Амарбаясгалан одоо хайчин галд үлдсэн. Үеэ гээд хөдлөх гэвэл өөрөө ч УИХ-ын даргаа алдах осолтой.

Тиймээс одоо 1980 оныхон бодолтой тоглож, өөрсдийгөө хэн ийм байдалд хүргэснээ бодож, ирээдүйгээ төлөвлөх нь зүйтэй.

ХОЁР, Улс төрийн зургаас хасагдсан 80 оныхон хуучин НАМЗХ дээр тулгуурлан нэгдэнэ

70-аад оны ах нарын энэ шахалт эргээд 80 оны бүх төлөөллүүдийг нэгтгэх болно. Улс төрийн үе гэдэг зүйл ганц намаар тогтохгүй бие биедээ “халдварлаж” явдаг зүй тогтолтой. Одоо АН-ын асуудал ч гэсэн 1970 оны төлөөлөл рүү очно. 1970 оны төлөөллөөс намын дарга нь тодорно.

Тэгвэл буланд шахагдаж, ганцхан шөнийн дотор улс төрийн газрын зургаас хасагдсан 1980 оныхон бүхлээрээ нэгдэх ажилдаа өчигдөр ханцуй шамлан орлоо. Энд тэндгүй нэгдэх, цэгцрэх хөдөлгөөнүүд өрнөж буй сураг дуулдав. Ялангуяа эрх мэдлээсээ болоод хоёр хуваагдчихсан байсан хуучин НАМЗХ-ныхон ордны гадаа, дотор байгаа бүх хүмүүсээ эргүүлэн цуглуулах бодлого барих нь гарцаагүй. Н.Номтойбаяр гишүүн ч засагт ороогүй шалтгаанууд нэг нь энэ мөн байх.

Өөрөөр хэлбэл, Ардын нам дотор дахиад жил гаруй жинхэнэ утгаараа тоос манарсан хэрүүл зодоон ил далд өрнөнө. Энэ нь үеэ хоорондых байх болно.

ГУРАВ, Хоёроос дээш сонгогдсон гишүүд болон Ерөнхийлөгчийн хүмүүсээр ЗГ бүрдлээ

Энэ засгийн бүтцийг дахиад харвал дандаа хоёроос дээш сонгогдсон гишүүдийг оруулах бодлого барьжээ. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн талд ойрхон явдаг бараг бүх хүн сайдаар орлоо. Уг нь амьдрал дээр бидний хэрэгжүүлж буй хуулиараа Ерөнхийлөгч гүйцэтгэх засгийн томилгоонд орох ёсгүй. Гэхдээ хөшигний ард түүнийг байгааг бүгд мэдэж байна. Түүний оруул гэсэн хүний оруулж, хас гэсэн хүнийг хасдаг нь заншил мэт болов. Сайдаар томилогдож байгаа хүмүүс Ерөнхийлөгчийн өрөө рүү хар хурдаараа гүйж орохоос эхлээд л энэ үйл явц эрүүл саруул ухаантай хүнд ил тод уншигдана.

ДӨРӨВ, Бүтцийн хуулиа УИХ руу оруулбал сайдуудын орон тоогоо хасуулах аюултай байв

Үндсэн хуулийн зөрчилтэй юу гэдэг асуудлыг араасаа дагуулсан үйл явдал бол Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-аар бүрэлдэхүүнээ оруулж батлуулсангүй. Хамгийн гол нь яамгүй гурван сайдын орон тоог бүрэлдэхүүнээсээ хасчихаад бүтцээ яагаад батлуулахгүй шууд сайдуудаа томилчихсон бэ гэдэг асуулт юм.

Тэгвэл өнгөрсөн өдрүүдийн улс төрийг харахад Г.Занданшатар Ерөнхий сайд хэрвээ бүтцийн хуулиа УИХ-аар оруулж батлуулах гэж оролдвол нүд рүүгээ хуруугаа хийхээр байв. Учир нь АН-ынхан сайдуудын тоогоо 50 хувь бууруулахыг шаардсан. Нам дотор нь 30 гишүүний ил тод нэгдэл гарч ирээд өөрт нь шахалт үзүүлээд эхэлсэн. Хөшигний ард Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын далд ажиллагаа тасралтгүй үргэлжилж байна. Ингээд 70 гаруй кноп түүний кабинетын бүрэлдэхүүнээс шадар сайдууд, бусад сайдын орон тоог хасахаар санал хураагаад батлуулчихвал жинхэнээсээ тэнэг байдал үүснэ. Орон тоо нь буурах тусам хамтралын төлбөр үнэтэй болж, нам доторх гомдогсдын тоо нэмэгдэнэ. Тиймээс л тэр шууд сайдуудаа томилуулах хувилбарыг сонгосон юм.

ТАВ, Жендэрийн эрх тэгш байдлын хувьд маш ТОМ УХРАЛТ хийлээ

Ямар ч байсан жендэрийн эрх тэгш байдлын хувьд том ухралт хийлээ. Багадаа 30 хувь, цаашлаад 40 хувь хүртэл эмэгтэй сайдуудын төлөөллийг оруулж байж зөв жишигт хүрэх байв. Бид үүнийг хийхээр сонгуулийн хуулиа хүртэл өөрчлөн найруулсан. Гэвч энэ удаад 20 сайдаас Б.Батцэцэг, Ч.Ундрам гэсэн хоёр л эмэгтэй сайдтай ажиллуулахаар авсан нь ердөө 10 хувь юм. Энэ бол гарцаагүй том ухралт.

Улс төрд зөв жишиг гэж зүйл бий. Зарим бүх зүйлийг хуулиар зохицуулах боломжгүй. Зохицуулах ч шаардлагагүй. Харин парламент, улс төрийн тавцанд тодорхой мөрддөг, түүнийгээ ёс болгон тогтоодог уламжлал бий. Хэрвээ тогтсон ёс уламжлалаас нэг л ухарвал цаашдаа бүх хүнд барьцах “барьцыг” олгох болно.

Г.Лхагвадорж

Хуваалцах:350

СЭТГЭГДЭЛ (35)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • U
    UB emegtei

    80 oniihonii gargaj baigaa huwilbar neg l dutuu dulimag n ynen

  • Т
    Том ах

    Ногоон автобусыг Амарбаясгалан шахсан гээд Сумьябазар шууд ТВ-р хэлсэн. Говь-Алтайн фракц Дарханы дурак нь 1нутаг.

  • З
    Зочин

    Насаар ядгаварлан бичээд байх чинь нас хүйс яс үндэс ялгахгүй гэдэг үндсэн хуулийг зөрчсөн он оноорталцуулах гэсэн явуургүй санаагаар бичсэн бн шүү.

  • З
    Зочин

    Зөвөө зөв

  • И
    ИРГЭН

    ЦААШДАА БАГАСАХ Л БАЙХ ДАА

  • З
    Зочин

    Улс төр болоод улс орныг удирдах албанд оны ялгаа байгаа байдаг гэж бичдэг ийм эргүү тэнэг хүн сэтгүүлч гээд элдэв тэнэг бодлоо бодит мэт бичиж суудаг , ккк хэн зөв шударга зарчимтай хууль ёсоо дээдэлж улс орныхоо төлөө явж байна тэр хүмүүс л хоорондоо эрдэм чадлаараа өрсөлдөж улс орноо авч явах болохоос 70 он 80 он ч гэх шиг ,, санаа нь нөгөө хэдийгээ далдуур хутган үймүүлж хорлоод байгаа санаатай муу хулгайч юм даа хөөрхий ,,,гоё юм бичиж байж чи өөрөө гоё амьдарч дуусна , бөгс баас ярьж хутган үймүүлээд чи өөрөө л үйрч яйрч дуусна

  • З
    Зочин

    Цэргийн газар амь бөх бсан оны ялгаа гэдэг шиг балайрал эхэлж бна.Талцах юмаа мөн олов бна.Хүүсүх “энэ хоёр хүүхдийг би хүмүүжүүлсэн” ч гэх шиг оны ялгааг дэвэргэсэн.Жийлцэх тусмаа л төр хэврэг дээ.

  • З
    Зочин

    Хүк ийн 2 дахь тэргүүн хатагтай болчихооч Батцэцэг сайдаа. Тэр нь шулуухан. Эхнэр нь нөхөр нь зөвшөөрөхөөр ил тод боллоо.

  • З
    Зочин

    О.Энхтуяа хэдэн онд төрсөн нь хамаагүй л гэж бодож байна...харин хэн болж төлөвшсөн бэ?!хүмүүжил болоод боловсрол нь эн тэнцүү улс эх орноо бодож боловсруулж зөв шийдэж байх ухамсар нь зөв байх нь л чухал гэж бодож байна Одоо намаараа хуваагдаж талцаж биш эв эеийг хичээх нь зүйтэй цаг үе шүү

  • З
    Зссссс

    80-аад оныхныг хөдөөний Оюун Эрдэнэ, Амарбаясгалан нтр-ээр төлөөлүүлж болохгүй. Төрийн албанд мерит зарчмаар ажилласан, боловсролтой, төлөвшсөн, зүтгэж яваа нам дагаж далдгагадаггүй одон сайхан залуус байдаг. Төрийн албаны зөвлөлийнхөн ажлаа хийгээрэй.

  • З
    Зочин

    Дамдинням гэж далдага нөхөр чинь 80 оны төлөөлөл ш дээ. Багшийн дээдэд доод курст шүлсээ үсчүүлсэн, шулга, ичих булчирхай багатай нөхөр оюутны холбоо ч билүү яваад бдаг бсан.

  • З
    Зочин

    Оны ялгаа гаргаж бичдэг сэтгүүлч нар харин он харгалзахгүйгээр ажлаасаа гар

  • Б
    Болд

    Зөв зөв. Улс төр ямар цэрэг шиг Оны ялгаатай байх ёсгүй. ХЭН УХААНТАЙ НЬ УЛС ОРНОО АВЧ ЯВАХ ЁСТОЙ

  • D
    DR. ADITYA

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • И
    Иргэн

    Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд бүтцийн асуудлаа, сайдуудаас шийдлээ. Ерөнхийлөгчийн нөлөө гэж ярьж байна. Ер нь ажилд амжилт гаргаж ажиллахад бие биеэ ойлгодог ойрын хүмүүс л хэрэгтэй болдог. Харин хамтарсан Засгийн газар өнөөдрийн манай улс төр, Гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааг тууштай дэмжихэд хэрэгтэй гэж үзэв бололтой. Зөв бурууг одоо биш цаг хугацаа тодорхой харуулна. Амжилт хүсье. Төр түвшин, түмэн олон амгалан байхболтугай.

  • З
    Зочин

    оны ялгаа цэрэгт л байдаг.улс төрд байх ёсгүй.ши жин пин,трамп,путин гээд дэлхийн том удирдагчид 80 оных уу 70 оных чбиш бүр 50 оныхон шүү махан толгойнууд аа

  • З
    Зочин

    битгий ингэж тэнэг юм биёиж байгаач ооркийн оорк сэтгүүлчид ээ.монгол улс хоорондоо толхилцсоноос хожсон түүх байхгүы дотроо хагарал мөчөөрхөл бие өиенээ үзэн ядах нь өмхий хужаа нарт л ашигтай.одоо байтлаа хөгшин залуу эр эмээр нь ялгааад зогсохгүй төдөн оныхон өдөн оныхон гэж ялгах нь ямар мунхаг ухаангүй хүний илрэл чипс зажилж тахиа идэж архи уусаар байгаад мунхарч дуусч байгааэ бна л даа та нар

  • З
    Зочин

    Эрүүл мэндийн сайд Мөнхсайхан сайн ажилласан тул үргэлжлүүлэн ажиллуул. Чин бүрэн чичирч байж сайд боллоо

  • З
    Зочин

    Оноор нь ялгаж талцуулаад, төрийн 3 өндөрлөгт ялгаж талцуулаад, жендер гэж талцуулаад яс хаях, хагалан бутаргах ажлыг ч хийдэг нөхөр юмаа.

  • З
    Зочин

    Намаар улс орноо удирдуулна гэдэгчинь шал утгагүй юм бнаа . Зүгээр мафийн бүлэг л юм бна ш дээ

  • З
    Зочин

    Занданшатараа чи нэг л эвээ олсонгүй дээ. Бод бод бас дахин бод доо

  • И
    ИРГЭН

    Дарханы далдаг архичин Дамдинням, Эрдэнэтийн эргүү муу сурлагатай албин чөтгөр Батлут за за Монгол улсын төр мөхөж байгаа нь үнэн юм бн!!! Хэзээ үхэж далд орох босоо ороолонгууд юм болоо!!!

  • И
    ИРГЭН

    Тэр нь гайгүй энэ баас гэх юм байхгүй шүү!!! Авилгын хаан Намбарын Энхбаяраасаа салаагүй хулихаара алдартай худалч попын хаан Хүрэлсүхээр тугаа болгосон Монголын улс төр 1996- хойш зөвхөн угсаа гарал муутай хүмүүсийн жорлон болж хувирсан!!! Энэ томилогдож байгаа сайдуудыг хархаар зарим нь бол ямар ч мэргэжилгүй диплом худалдаж авсан цөвүүн цагийн золбин хүмүүс харагдаж байгаа нь Монгол улсын төр мөхөж буй шившиг!!!

  • З
    Зочин

    Энэ сайд дажгүй дээ ямар ч гэсэн рол алдахгүй шүү

  • Н
    Настан

    Хүрэлсүх УИХ дээр их хурлын дарга,ерөнхий сайд хоёрыг хүүхэд байхаас эхлээд сургаалаа хайрлаж хүмүүжүүлсэн юм донгосоод байсан.Нөгөө хоёр нь өөрийг дуурайж увайгүй,хоёр нүүр гаргадаг,хулгайч худалч болж төлөвшсөн.Чи шангаа хүртэх болно.

  • З
    Зочин

    Nomtoibayr l cahdhuu. Ulam l uursdiin biznesiig irgujuulj, ulam ih license avna biz

  • З
    Зочин

    Undramiig zailuulaachee

  • З
    Зочин

    Дахин амилсан 70 он,ч гэх шиг. Үхсэнийг нь хаана хараав лалар нусан таг минь? Чигчий хурууны чилээ ч гаргаж чадахгүй чацга байж !!!

  • З
    Зочин

    Энэ засаг удахгүй. Хүүк оролцсон учир Жонхуурна

  • З
    Зочин

    Ирж яваа цагийнханы дууг харьж яваанууд дуулдаггүй юмаа

  • З
    Зочин

    80 оныхон угийн өлөн. Хасаад шууд 90 оныхонд өг

  • Г
    гэрээ тохинуул

    үр хүүхдээ өмгөж хүмүүжүүл. гэрээ зас 80-уудаа

  • З
    зочин

    Лхагвадорж мөн их мэдэмхрийв ээ. ЕС өөрөө ЗГ-аа байгуулж, гишүүдээ томилох эрхтэй байдаг . рөнхийлөгч, УИХ-д танилцуулаад л болоо.

  • З
    Зочин

    Амарбаясгал наанаа 80 он гэж шаагаад цаанаа 70 орныхонтой нийлж үеээ худалдаж идэж байна муу новшийн түгжил гөлөг

  • З
    Зочин

    Сэхнэ дээ. Эмзэг цэг чинь өмхий үнэртэй Чойжилсүрэн