НББХ: Б.Түвшин, Ч.Лодойсамбуу нарын 41 гишүүн өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/06/487202600_2995215270641702_4567682825162867344_n1.webp
legacy:2025/10/487202600_2995215270641702_4567682825162867344_n1.jpg

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо 14.00 цагаас хуралдана. Хуралдаанаар гурван асуудал хэлэлцэнэ. Үүнд:

-Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин нарын 41 гишүүн 2025.05.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

-Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайлан

-Байнгын хорооны тогтоолын төсөл /Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай/-ийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Дашрамд, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар:

-Байгууллагатай хийсэн хөдөлмөрийн гэрээнээс тусдаа ажил гүйцэтгэх гэрээгээр хийсэн нэг удаагийн ажлын хөлснөөс НДШ авдагийг болиулах.

-Ажил олгогчоос ажилтандаа цалингаас гадуур олгосон мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлт, урамшууллаас НДШ төлүүлдгийг болиулна.

Ингэснээр:

-Хүн, хуулийн этгээдийн бизнес эрхлэхэд учирдаг дарамт багасаж, үйл ажиллагааны төрөл нэмэгдэнэ.

-Бараа, ажил, үйлчилгээний НДШ-ийн зардал буурсанаар эцсийн хэрэглэгч дээр ирэх үнийн нэмэгдэл буурна гэж хууль санаачлагчид үзэж буй юм.