Шинэ Засгийн газар анхны хуралдаанаараа Монгол Улсын 2025 оны төсвийн тодотгол зэрэг 7 асуудлыг хэлэлцэж, танилцана

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:2025/06/506449310_700614009267153_6611842473330708920_n.jpg

Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ. Анхны хуралдаанаар хэлэлцэх 4, танилцах 3 асуудал байгаа аж. Үүнд:

Хэлэлцэх асуудал:

-Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл

-Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2026 оны төсвийн хязгаарыг батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-Бусад асуудал

Танилцах асуудал:

-Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төсөл

-Эрчим хүчний салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар

-Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журмын талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.