ТББХ: ЗГ-ын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/06/GpM2gUZagAA2BT3.webp

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 11.30 цагаас хуралдана. Хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэнэ. Үүнд:

-Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал

-Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэхээр төлөвлжээ.