Д.Амарбаясгалан: ЗГ-ын эцсийн шийдвэр гартал уул уурхайн ямар ч үйл ажиллагаа Халзанбүрэгтэйд хэрэгжихгүй

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:2025/06/chuulgann/01.jpg

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ховд аймгийн Мянгад сумын иргэдтэй уулзаж, Халзанбүрэгтэй ууланд газрын ховор элемент олборлох төслийн талаар тэдний санал хүсэлтийг сонслоо.

Тэрбээр "Аливаа уул уурхайн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хариуцлагатай байдлаас гадна ард иргэдийн санал хамгийн чухал" гээд, дараах асуудлуудыг онцоллоо.

-Баруун бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд Мянгад сумын иргэдийн саналыг нэгтгэн ЗГ-т хүргүүлэх,

-Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаар УИХ дээр нээлттэй сонсгол явуулах,

-Мянгад сумын иргэд, аймгийн иргэний нийгмийн байгууллага, ТББ-уудаас төлөөлөл болгож 50 иргэнээ сонгох,

-Засгийн газрын эцсийн шийдвэр гарах хүртэл уул уурхайн ямар ч үйл ажиллагаа Халзанбүрэгтэйд хэрэгжихгүй. Иймээс Мянгад сумын иргэд ИТХ-тайгаа хамтран, төлөөллөө өөрсдөө сонгож, Халзанбүрэгтэйн асуудлаар эцсийн шийдвэрээ гаргана гэв.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    газар доорх баялагаа ашиглаж чадахгүй хэдэн орк цуглаад хашгирдаг нэг улс төрийн гөлөг нь очоод пялдага царайлаад байвал алтан дээр суусан гуйлгачин царайлаад байж дээ өөр яахав

  • З
    Зочин

    Хил рүү чиглэсэн баахан мухар төмөр зам монополь компанид ашигтай