Ч.Лодойсамбуу: НДШ-ийг бууруулах хуулийн төслийг АН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
60
legacy:2025/06/0207.png

УИХ-ын гишүүн Б.Түвшин, Ч.Лодойсамбуу нарын 41 гишүүн НДШ-ийг бууруулах зорилго бүхий нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Өнгөрсөн баасан гарагт УИХ-аар хэлэлцэх эсэхийг нь чуулганы хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн боловч намуудын бүлгээр хэлэлцэх шаардлагатай гэж үзэн, хойшлуулсан юм.

Тэгвэл өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг дээрх хуулийн төсөлтэй танилцаад, УИХ-аар хэлэлцүүлэхийг дэмжсэн талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу мэдэгдлээ.

Хуулийн төсөлд дараах суурь гурван асуудлыг шийдвэрлэхээр тусгасан. Үүнд:

1. Өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд, хүнтэй Иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээ байгуулан ажил, үйлчилгээ эрхлэх хүнийг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулагчаас хасах, эдгээр гэрээний орлогыг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах;

2. Ажил олгогчоос ажилтанд олгосон хоол, унаа, орон сууцны ашиглалтын төлбөр, түлээ, нүүрс худалдан авахад зориулан мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлтийг цалин, түүнтэй адилтгах орлого болон нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах;

3. Ажил олгогчийн хариуцан төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн дээд хэмжээг тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээгээр тогтоож, хязгаарлах зэрэг хамаарна.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    МОНГОЛЫН АСУУДАЛД БҮҮ ХОШУУ ДҮР....ХУДАЛ БҮҮ ЧАЛЧ!!! ЧАМААС ИЛҮҮ НЬ МЭДЭЭД ХИЙЧИХНЭ

  • З
    Зочин

    Ирээдүйн тэтгэвэр буурахгүй, учир нь байгууллагын илүү төлсөн мөнгө ямарч бүртгэлгүй алга болсоор ирсэн, нягтлангаасаа нарийн тайлбарыг ав

  • З
    Зоч

    Бууруулах н Сайн зүйл биш дээ...ккк УИХ яаж шийдэх болоо.... ккккк тийм ч амар биш дээ... бууруулахад амархан тэтгэвэр тогтоолгоход .....

  • З
    Зочин

    Энэ хөгийн новш хуцалгүй тонил

  • Х
    хүннү

    НДШ буруулна л гээд байх юм? Одоо шимтгэл төлж байгаа ААН, хувь хүмүүст сайхан сонсогдож байгаа. Тухайн иргэн хожим хойно тэтгэвэрт гархад авах мөнгө нь багасах юм биш үү? Нэг мөр огт шимтгэл төлдөггүй болгочих. Энэ нь хэл амгүй амар.

  • Б
    Батчулуун

    Энэ бусад татваруудыг бас буулгах ажил хийгээчээ ард түмнээ хэрээс хэтэрсэн татвараар дарамталж боомилхоо боилоо бензиний үнийг буулгахгүй бол өргөн хэрээглээний хүнсний үнэ арай болоод байна үүнийг төрийн түшээд нар эргэн нэг хармаар юм