Баянхонгор, Дархан-Уул аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 61 мандатын 35-д нь ялалт байгуулжээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:2026/03/MAN232.jpg

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны нөхөн сонгуулийн санал хураалт өнгөрсөн ням гарагт /2025.06.22/ болж өндөрлөлөө.

Нөхөн сонгуулиар Баянхонгор, Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тус бүр нэг, 18 аймгийн 52 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 61 мандатын төлөө Монгол Ардын Намаас 58, Ардчилсан намаас 49, ХҮН намаас гурав, ИЗНН-аас хоёр, бие даан нэр дэвшигч есөн хүн өрсөлджээ.

Сонгуулийн урьдчилсан дүнгээр Монгол Ардын Нам нийт 61 мандатын 35-д буюу 57 хувьд нь ялалт байгуулжээ. Харин АН-аас 22, бие даагч дөрвөн хүн нөхөн сонгуульд ялсан бол ХҮН болон ИЗНН нэг ч суудал аваагүй байна.