“Хяналт шалгалтыг тодорхой болгох зорилгоор Тэргүүн шадар сайдын мэдэлд шилжүүлсэн“

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:2025/06/508587922_1190708933067783_1305969467226543392_n.jpg

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-аар хэлэлцэхийг дэмжсэн юм.

Энэ үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар гишүүдийн асуултад хариулсан юм. Тэрбээр хэлэхдээ "Цаашид МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТТАЙ байх асуудал яригдаж байгаа. Намрын чуулганаар хэлэлцэх байх. Хяналт шалгалтыг тодорхой болгох зорилгоор Тэргүүн шадар сайдын мэдэлд шилжүүлсэн.

Суманд эрүүл ахуйн чанар шалгадаг газаргүй, хаанаас орж ирсэн нь тодорхойгүй бараа бүтээгдэхүүн зарагддаг болсон. Мөн яам бүрийн шалгалт давхцаж, хувийн хэвшилд дарамт учруулдаг болсон байна" гэлээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Амарбаясгалан Мэргэжлийн хяналтыг татан буулгаж, Монголын ард иргэдийг хортой хүнсээр хордуулсан новш

  • З
    Зочин

    Ард түмнийхээ татварыг нэмдэг, хяналт шалгналт гэж дарамталдаг олиггүй төр засаг юм. Бусад орны төр засаг нь иргэддээ ажлын байр гаргаж өгдөг, үйлдвэр станц барьдаг, иргэдийнхээ бизнесийг дэмждэг байхийн. Монголд болохоор хэдэн авилгалчид ард түмнээ дарлаад л дураараа үнэ нэмж, татвар өсгөж, элдэв хяналт шалгалт гэж хахууль нэхдэг арга бодож суух юм.